Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болгожээ.
Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын дөрвөн өдрийн горим руу шилжинэ. Дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана. Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн ААН-үүдтэйгээ ойлголцож хүндрэл үүсгэхгүй байх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой" гэсэн байна.

0 сэтгэгдэл