Дэлхийн боксын холбоо, Монголын боксын холбоотой хамтран зохион байгуулсан боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
“Аса арена”-д болсон энэ удаагийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй 15 тамирчин рингэнд гарснаас тав нь медалийн болзол хангав. Тодруулбал, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдээс 55 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан Филиппин, Туркменистан, Казахстаны тамирчдыг дараалан ялсан ч финалд Японы тамирчин Рей Ямагүчид ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь мөнгө, 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан нар хүрэл медаль хүртсэн юм.






0 сэтгэгдэл