АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилох саналаа Улс төрийн зөвлөлдөө танилцуулж шийдвэрлүүлжээ.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нь АН-ын Үндэсний бодлогын хорооны дараагийн хурал хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах аж. АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал 5 дугаар сарын эхээр хуралдахаар төлөвлөжээ. Уг хурлаас С.Баярцогтыг албан тушаалд нь жинхлэх, эсвэл шинээр Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох шийдвэрийг гаргах юм байна.
Энэ удаагийн АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралд тус намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ мөн гаргажээ. Түүний хүсэлтийг намын томилгоонууд дууссаны дараа шийдвэрлэхээр хойшлуулжээ.

0 сэтгэгдэл