Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?

    Эхорон4 сар
    Share
    Facebook Twitter Email

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой УИХ-ын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж олонх нь дэмжлээ. 

    Ингэснээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ. 

    Санал хураалтад 101 гишүүн оролцож, 57 нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, 44 гишүүн татгалзжээ.

    Одоо парламент дээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг дараа дараачийн хэлэлцүүлэгт бэлтгэх юм.

    Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой хэн, юу хэлснийг тойлон хүргэе.

    УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:  

    -Парламентын дээр Ерөнхийлөгч гарчихсан олон жил далд хэлбэрээр явдаг байсан, одоо бол цагаан хэлбэртээ орж байна. Парламентын засаглалын ардчиллын баталгаа. Парламентын олон ургальч үзэл дундаас нийгмийн тэнцвэрийг олж харах боломжтой зүйл. Энэ агуулгаар парламентын гишүүний үзэл бодлоо хэлэх эрхийг хамгаалдаг. Энэ эрхэд өнөөдөр Дээд шүүх, ҮХЦ гэх мэт Ерөнхийлөгчийн гарт байгаа эрх мэдлээр дамжуулж энэ санал хураалт явлаа.

    Монголын парламентын түүхэнд гунигтай өдөр болж байна. Монголын парламентын түүхэнд гунигтай өдөр болж байна. УИХ-д суудалтай таван намын дөрөв нь байр сууриа эсрэг илэрхийлсээр байхад гишүүдэд хэрэг үүсгэн барьцаалах байдлаар хүч түрж шийдсэн.

    Хэрвээ хэлэлцэгдэж байгаа асуудлаар энэ хууль батлагдвал парламент яг ДУМ шиг чив чимээгүй, зөвхөн санал хураадаг, тахин шүтсэн шинж чанартай болно. 

    Өнөөдөр 126 гишүүнтэй, таван намын суудалтай парламент харсаар байтал Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж байхад үүнийг эсэргүүцэж чадсангүй.

    1992 оноос хойш С.Бямбацогт шиг УИХ-ын дарга нь УИХ-ынхаа халдашгүй байдлын эсрэг ажиллахын тулд долоо хоног завсарлага аваад өдөржин шөнөжих ажилласан хүн байгаагүй. Парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид аваачиж өгсөн, түүхэнд тор хараар үлдэх спикер боллоо.

    Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн зүгээс ийм санал хураалт оруулах эрхгүй. 2019 оны Үндсэн хуулиас хойш Ерөнхийлөгчийн хуульгүй явж байна. Яагаад энэ хуулийг удаан хугацаанд бариад байна вэ. Нэг ч хүн дуугардаггүй. Одоо бүгдээрээ парламентынхаа эсрэг гарчихаад, юу болоод байгааг мэдэж байгаа мөртлөө хэн ч дуугарахгүй болчихлоо. Монгол Улс дарангуйлал руу алхам алхмаар шилжиж байна.

    Сүүлийн 10 сарын хугацаанд парламентын бүрэн эрх рүү маш бүдүүлгээр халдлаа. Өмнө нь хэзээ ч тагнуулын байгууллага УИХ-ын гишүүнийг хурал удирдлаа гэж эрүүгийн хэрэг үүсгэж байгаагүй. Энэ бол парламент руу халдсан аймшигт үйлдэл. Хууль танилцуулж байгаа ЕТГ-ынхан парламентад ямар дээрэнгүй хандаж байна. Энэ нь Монгол Улсын парламент ямар байдалд орсныг харуулж байна. Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд энэ бол аюултай зүйл.

    УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

    -Би ардчилсан парламентын төлөө, айдасгүй дуу хоолойгоо хүргэх эрхийн төлөө, хүйсийн ялгаварлалгүй улс төрийн төлөө зоригтой зогсоно
    Эмэгтэй улс төрчид эрэгтэй улс төрчөөс давуу эрх нэхээд, давуу эрх эдлэх гээд байгаа мэт шүүмжилдэг. 
    Гадаад үзэмж, хэлсэн үг, бодсон бодол, зүгээр л оршихуйгаараа хамгийн түрүүнд эмэгтэй улс төрчид шүүмжлэгддэг. 
    Хариуцлага тооцох болохлээр эмэгтэй улс төрчид хамгийн түрүүнд өртдөг. 
    Эрэгтэй сайд том алдаа гаргахад тэсэж үлдэж байхад, эмэгтэй сайд жижиг алдаа гаргахад, түүн дээр нь дөрөөлж шууд чөлөөлөгддөг.
    Жагсаалтын гишүүдийг ёс зүйтэй байх ёстой хэмээн тойргийн гишүүдээс ялгаварлаж байгааг эсэргүүцэж байгаа. 
    Хууль хэлэлцүүлгийн шатанд засагдахгүй, энэ хэвээр батлагдвал эмэгтэй улс төрчид хамгийн түрүүнд золиос болох нь ойлгомжтой.
    Иймээс бид өнөөдөр эмэгтэйчүүдийн улс төрийн эрхээ сануулж, эрхээ хамгаалж ягаан өнгөөр улс төрийн акц дахин зохион байгууллаа.
    Санал өгөхдөө босож чимээгүй зогссон маань хүртэл улс төрийн акц, "Stand for Democracy" юм.

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

    -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. Энэ сарын 15-19-нд Истанбул хотноо болж байгаа Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассемблейд оролцохоор ирж, шахуу хуваарьтай ажиллаж байгаа болохоор өнөөдрийн чуулганд оролцох боломжгүй байлаа. 
    Жилдээ хоёр удаа, товлосон хугацаанд хуралддаг энэ хурлын томилолтыг өөрчлөх ямар ч боломжгүй байв. Олон улсын Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа тул хорооны хурлаа даргалж, дэлхийн улс орнуудын парламентад үүсээд байгаа асуудлууд дээр чухал шийдвэрүүд гаргахаар бусад орны хууль тогтоогч нартай хамтран завгүй ажиллаж байгаа өдрүүд үргэлжилж байна.
    Өөрөө санал хураалтад оролцож чадаагүй ч, нутагтаа байгаа мөртлөө ийм чухал санал хураалтад оролцоогүй зарим гишүүд маань яагаад ирсэнгүй вэ, юуны нөлөөлөлд орсон юм бол гэж эрхгүй бодогддог юм байна. Парламентын дархлаа гэдэг парламентын нэр хүнд гэхээсээ гишүүд үзэл бодлоо хэн нэгний нөлөөллөөс айлгүйгээр илэрхийлж, шийдвэр гаргахад оршдог. Энэ утгаараа парламентын дархлаа угаас суларчихсан байгааг өнөөдрийн үйл явдал харууллаа.  
    Олон орны хэрэг, кэйсүүд дээр ажиллаад ирэхээр геополитикийн нөхцөл байдал, ардчиллын мөн чанар, хамгаалж чадахгүй бол ямар үр дүнд хүрдэг гэдгийг олон жишээн дээр хардаг. Тухайлбал, манай хороон дээр:
    • Израилын парламентаас энэ 3 дугаар сард зөвхөн палестинчүүдэд зориулсан цаазын ял шийтгэл өгөх хууль баталсан явдал болон энэ нь одоо Израилын шоронд хоригдож буй хэд хэдэн Палестины парламентчдын хувь заяанд хэрхэн нөлөөлөх талаар;
    • Бангладешт 2024 онд болсон бослого тэмцлийн дараа өмнөх парламентын гишүүд нь иргэдийнхээ эсрэг аллага явуулсанд буруутгагдаж шоронд хоригдсон, тус улсын шүүхийн бие даасан байдал, хараат бус байдал 16 жил үргэлжилсэн автократ маягийн дэглэмийн үр дүнд ямар түвшинд байгаа гэх мэт олон хурцадмал асуудлын талаар хэлэлцэж байна. 
    Энэ ярвигтай, хурцадмал хэргүүдтэй зэрэгцээд манай улсын асуудал ч энд яригдаж байна. Монгол Улс парламент дахь жендэрийн тэгш байдлаа дээшлүүлсэн үзүүлэлтээрээ 2025 оны ОУПХ-ны шагналыг хүртэж байсан бол өдгөө эмэгтэй парламентчийг айлган сүрдүүлсэн, хууль хяналтын байгууллагаар дарамталж буй асуудал нь энд яригдаж байна. Түүнчлэн өнөөдөр хэлэлцсэн гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн агуулга болон парламентад үзүүлэх нөлөөллийн талаар ч Монголын кэйс дурдагдаж байна. Өөрийн орны асуудал дээр тухайн улсын парламентч оролцож, саналаа өгөх эрхгүй ч, энд цугларсан 160 орчим улсын парламентч нар Монголын парламентад болж байгаа үйл явдлуудад өөрийнхөөрөө дүгнэлт, үнэлэлтээ өгнө. 
    Хорооны маань шийдвэрүүд 4 дүгээр сарын 19-нд нээлттэй танилцуулагдах юм.

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт: 

    -АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг одоо байгаагаар нь бүрэн дэмжвэл засаглалын тэнцвэр алдагдах эрсдэлтэй. Ер нь бол хэлэлцэх эсэхийг нь эхний ээлжинд дэмжье гэж ярьсан. АН-ын бүлэг хуралдаад энэ асуудлаар хоёр одтой шийдвэр гаргасан. Бүлгийн хоёр одтой шийдвэрийн тухайд гишүүд итгэл үнэмшлээрээ ханддаг. 

    Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Хэрэв Ерөнхийлөгчийн хуулийн төслийг энэ чигээр нь баталчихвал засаглалын тэнцвэр алдагдаж магадгүй.  Тийм учраас ямар ч байсан хуулийн төсөл хэлэлцэхийг хүлээж авья. Харин УИХ дээр таван намаас бүрдсэн ажлын хэсэг байгуулаад, ямар заалтыг нь авах, авахгүйгээ шийдэх ёстой. УИХ өөрөө өөртөө зориулсан хууль баталж болохгүй учраас магадгүй дараагийн парламентаас хэрэгжиж ч болно шүү дээ.

    Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, улстөрч Э.Бат-Үүл:
    -Ерөнхийлөгч Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийг УИХ-аар батлах ахул, энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл гаргана,би! 
    Үндсэн хуулийн Цэц нь "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ" нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож, хүчингүй болгодог инститүүц!
    Өөр асуудал хэлэлцэх эрхгүй!!! Ерөнхийлөгч тангарагаа зөрчсөн эсэх гэх мэт бусад асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ эцэслэн шийднэ!
    Гэтэл, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийг "Парламентийн Ёс Зүйн Хороо" мэт болгох гэж байна! УИХ ёс зүйн хороотой!
    Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж устгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч өө!

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    2026-04-16, 10:45

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    1 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    3 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    4 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    5 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    10 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    12 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.