Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өнөөдөр Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтаж авлаа.
Ерөнхийлөгчийн “Акорда” өргөөний өмнөх талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийн, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгчээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрийн айлчлал 4 дүгээр сарын 23-ны өдөр өндөрлөнө.


0 сэтгэгдэл