"САНЬЯА-2026" Э.ШҮРЭНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Азийн элсний VI удаагийн наадам БНХАУ-ын Саньяа хотноо үргэлжилж байна. Тус наадмын жюү жицүгийн эмэгтэйчүүдийн -57 кгд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Шүрэнцэцэг өчигдөр Тайландын Сингчалад Нучанаттай хүрэл медалийн төлөө хүч сорин 8:2 оноогоор яллаа.
Түүний энэхүү амжилт нь VI элсний наадамд оролцож буй Монголын багийн 2 дахь медаль юм. Түүний өмнө жюү жицүгийн төрлийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд өрсөлдсөн "Гаруда" академи, "Гүмүда констракшн"-ы тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртсэн билээ.

0 сэтгэгдэл