5 дугаар сарын 09-ний өдөр Москва хотын Улаан талбайд болох ёслолын жагсаалд цэргийн техник оролцохгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Энэ нь дайны нөхцөл байдалтай холбоотой юм байна. Энэ жилийн ялалтын парад буюу цэргийн ёслолын жагсаалд явган цэргийн бүрэлдэхүүн оролцох аж. Явган цэргийн цувааны бүрэлдэхүүнд бүх төрлийн цэргийн дээд сургуулийн цэргийн алба хаагчид хамрагдах бөгөөд харин цэргийн дунд сургуулиудын сурагчид багтахгүй аж. Мөн нислэгийн бүлэг парадад оролцох юм байна.
Цэргийн техникийн цувааг ёслолын жагсаалд оролцуулахгүй байхаар шийдсэн нь ОХУ 2022 онд Украин руу довтолсноос хойших анхны тохиолдол ажээ.

0 сэтгэгдэл