Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    А.Баяр: НИТХ-ын ээлжит бус хуралдаан хууль бус

    Эхорон6 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан А.Баяр өчигдөр мэдээлэл хийж, даваа гарагт хуралдсан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хууль бус хэмээгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар ийм зүйл болсон гэв.

    Уг хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь А.Баярыг даргын албан тушаалаас нь огцруулсан билээ.

    А.Баяр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэсэн юм. 

    Мөн "Туулын хурдны зам төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлж, дэмжих шахалт ирсэн. Монгол Улс бол Засаг захиргааны нэгдмэл бодлоготой улс. Засгийн газар, УИХ дээр асуудал нь эцэслэгдээгүй, иргэд мэдээлэлгүй, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Би эрх ашиг, албан тушаалын төлөө улайран зүтгэгчдийг бус иргэдийнхээ эрх ашгийн талд зогсоно” гэдгийг онцоллоо.

    А.Баяр мөн нийслэлийн удирдлагыг шүүмжилж, “Нийслэл дэх төслүүдийг мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг мэдэх, хянах эрх нийслэлчүүдэд бий. Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй. НИТХ нь иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй байгууллага. Энэ зарчмыг баримтлан хуралдаан зарлахгүй байх шийдвэр гаргасан” гэлээ. 

    Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалтын талаар, хууль хяналтын байгууллагуудад шаардлагатай санхүүжилтийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан бөгөөд бүх мэдээлэл шилэн дансанд нээлттэй байгаа. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данс, бусад томоохон төслүүдийн захиран зарцуулалт, санхүүгийн мэдээлэл хаалттай байгаа хэмээн шүүмжиллээ.

    Улмаар А.Баяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилт, гүйцэтгэгч компаниудын мэдээллийг нээлттэй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлаж, уг ажлын хэсэг нь зөвхөн Туулын хурдны зам төслийг бус, нийслэлд хэрэгжиж буй бүх мега төслийн хэрэгжилт, үр ашигт хяналт тавьж ажиллана гэсэн юм.

    Ийнхүү НИТХ дахь "дажин" үргэлжилж байна. Даваа гарагт болсон хуралдаанаар А.Баярыг огцруулж, Д.Ихбаярыг дараагийн даргад нэр дэвшүүлсэн ч уг асуудал МАН-ын Удирдах зөвлөлд очоод сураггүй болоод байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

    2023-07-04, 09:33

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Монгол Улс хулан хамгаалж буй туршлагаасаа хуваалцав

    1 цагийн өмнө

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    2 цагийн өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    3 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    18 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    18 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    19 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    19 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    23 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    2 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    3 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    4 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.