МАН-ын Удирдах зөвлөл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шинэ даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Ихбаярыг дэмжсэн тогтоол гаргажээ.
Улмаар энэхүү асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг НИТХ дахь МАН-ын бүлэгт чиглэл болгосон байна.
НИТХ-ын ээлжит бус хурал өнгөрсөн даваа гарагт болж, төлөөлөгчдийн олонхын саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан юм. Гэвч А.Баяр хурлын шийдвэрийг хууль бус, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зохион байгуулсан бусармаг үйлдэл хэмээгээд НИТХ-ын даргын тамгыг өгөхгүй хэмээн мэдэгдсэн билээ.
НИТХ өнөөдөр хуралдаж, НИТХ-ын шинэ даргыг томилох чиглэлтэй байна.
Намынхаа Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэр дэвших эрхээ аваад буй Д.Ихбаяр нь Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр ажилладаг. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг хашдаг байснаа даваа гарагт хүсэлтээ гаргаж чөлөөлөгдсөн юм.


0 сэтгэгдэл