НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 94.44 хувийн саналаар НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг сонголоо.
Өмнөх дарга А.Баярыг огцруулсны дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн түүний асуудлаар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэмжсэн юм.
Д.Ихбаяр НИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд уг албан тушаалд сонгогдсоноор зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх болж байна.

0 сэтгэгдэл