АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Air Force One онгоц 5 дугаар сарын 13-ны үдэш Бээжин хотын нисэх буудалд газардаж, түүнийг БНХАУ-ын дэд дарга Хань Жөн тэргүүтэй албаны хүмүүс угтан авчээ.
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Tesla, Space X компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, Apple-ийн Ерөнхий захирал Тим Кук нарын алдартай бизнесмэнүүд багтжээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана. Уулзалтын үеэр Ираны асуудал, Тайванийг тойрсон нөхцөл байдал, АНУ, Хятадын тарифын маргаан, хоёр талын худалдааны харилцааг хэлэлцэх аж. АНУ агаарын тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбаруудад БНХАУ-тай хэд хэдэн хэлэлцээр байгуулна найдаж байгаа юм байна.
Энэ айлчлал 3 дугаар сарын сүүлээр болохоор төлөвлөгдөж байсан ч Ираны асуудлын улмаас хойшилсон юм.

0 сэтгэгдэл