Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагнажээ.
Түүний Гадаад хэргийн сайдын хувиар 2022 онд Монгол Улсад айлчлах үеэр дэвшүүлсэн олон санал, санаачилга бодитоор хэрэгжиж байгаа төдийгүй Пак Жин-ий санаачилга, дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Монгол-Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байга юм.
Сайд асан Пак Жин энэ өдрүүдэд манай улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд, ГХЯ-ны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншина.
Тэрбээр улсынхаа “Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST)”-д зочин профессороор ажилладаг юм.

0 сэтгэгдэл