Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсэн. Тэд хоёр талын харилцаа болон олон улсын тулгамдсан асуудлаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар "БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох, Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрүүлэх" зэрэг асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн гэж Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд дурджээ.
"Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох нийтлэг зорилгоо бататгасан. Түүнчлэн хоёр тал Иранд цөмийн зэвсэг байх ёсгүй гэдэг дээр санал нэгдэж, Ормузын хоолойг нээхийг уриалан, нэг ч орон, нэг ч байгууллага хоолойгоор дамжин өнгөрсний төлбөр авах ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн" гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

0 сэтгэгдэл