Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж байгаа мэдэгдсэн.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг Ерөнхий сайдын захирамжаар Нийслэлийн Засаг даргаар түр томилсон тушаалыг танилцуулж, тамгыг гардуулж өглөө.
Б.Мөнхбат нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон байна.
Одоо 14 хоногийн дотор НИТХ хуралдаж, шинэ Засаг даргад нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад өргөн барих хуулийн зохицуулалттай юм.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нийгмийн сүлжээгээр дамжуулан, Нийслэлчүүддээ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдан ажилласан байна. Их хотын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье хэмээсэн байна.

0 сэтгэгдэл