Ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийг дэмжих, хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлал болгон нийгмийн түншлэгч талуудын идэвх, санаачилга, хариуцлагатай хамтын ажиллагаанд тулгуурлан бодитой арга хэмжээг хэрэгжүүлснээр үр шимийг олон иргэд, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амын бүлгүүд хүртэнэ гэсэн зорилттойгоор “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн өнөөдөр байгууллаа.
"Улсын хэлэлцээр”-т;
- Цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, цалин хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх,
- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний хэрэгцээнд нийцүүлж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг орон нутгийн оролцоотойгоор хэрэгжүүлэх зэрэг олон ажил, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- Шинэ техник, технологи, дижитал шилжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор дижитал хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн үр дагаврын үнэлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гаргахаар тусгажээ.

0 сэтгэгдэл