Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан байна.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс "Цэрэг амиа алдсан асуудалд салбарын сайд хариуцлага хүлээх ёстой" хэмээн үзэж ирэх даваа гарагт Ерөнхий сайд Н.Учралд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Харин хууль зүйн хувьд танхимын сайдыг огцруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм.

0 сэтгэгдэл