Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр ОХУ, БНХАУ “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн хэрэгжилтийг шуурхайлах асуудлаар тохиролцоонд хүрсэн талаар ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгджээ.
“Энэ асуудлыг хэлэлцсэн. Та бүхний мэдэж байгаачлан, энэхүү төслийн хэрэгжилтийг хурдасгах талаар тохиролцоонд хүрсэн гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн” хэмээн Александр Новак мэдээлсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ төслийн талаар мэдээлэл өгсөн байна. Түүний өгүүлснээр, Орос, Хятад хоёр улс “Сибирийн хүч-2” төслийн үндсэн нөхцөлүүд дээр ерөнхийдөө ойлголцолд хүрсэн ч арилжааны зарим нэг нарийн асуудлыг эцэслэн тохиролцох шаардлагатай бөгөөд төслийг хэрэгжүүлж эхлэх тодорхой хугацааны талаар одоогоор мэдээлэл байхгүй гэжээ.

0 сэтгэгдэл