Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хаягласан нээлттэй захидал 6 дугаар сарын 04-ний өдөр Украины Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад нийтлэгджээ. Тэрбээр энэ захидалдаа дайныг дуусгахын тулд нүүр тулан уулзах санал тавьсан байна.
Володимир Зеленський захидалдаа "энэ дайн Орост илүү хор хөнөөлтэй, энэ улсын иргэдэд манай дрон, пуужин таалагдахгүй, бензин шатахуун хомстож, байнгын хоригтой байгаа" хэмээн онцолжээ. Мөн энэ дайныг дуусгахын тулд хөндлөнгийн аль нэг оронд биечлэн уулзаж, хэлэлцэх санал тавьсан байна. Тодруулбал, Швейцар, Турк, Арабын аль нэг улсад биечлэн уулзах боломжтой гэж Володимир Зеленський захидалдаа санал болгожээ.
Түүнчлэн фронтын одоогийн шугам дээр гал зогсоохыг санал болгосон байна.
"Одоо байгаа фронтын шугам бол дипломат хэлэлцээ эхлэх тэр шугам юм. Хэлэлцээ хийх хугацаанд Украин бүрэн гал зогсооход бэлэн" хэмээн Володимир Зеленський бичжээ. Мөн "бүгдийг бүгдээр" форматаар олзлогсдыг солилцох санал тавьсан байна.
"Бид ядарсан ч ажиллаж чадна. Харин та дайнаа зогсоож чадна" хэмээн Володимир Зеленський захидлаа дуусгасан байна.
Эх сурвалж: ШУА, Олон улс судлалын хүрээлэн

0 сэтгэгдэл