Ekhoron.mn
    Онцлох

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    Өнөөдөр, 14:26

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    БНСУ эмэгтэй Ерөнхий сайдтай болж, эдийн засгийн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулна

    Эхорон4 сар
    Share
    Facebook Twitter Email

    БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 6 дугаар сарын 7-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрлэл, Стартап хариуцсан сайдаар ажиллаж буй эмэгтэй улстөрч Хань Сон Сүк /Han Seong-sook/-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.

    Энэ нь Ерөнхийлөгч Ли Жэ Мён-ы Засгийн газрын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын чиглэлд томоохон өөрчлөлт хийх дохио хэмээн улс төр, бизнесийн хүрээнд үнэлэгдэж байна. 

    Энэхүү томилгоо нь олон арван жилийн турш Солонгосын эдийн засгийг ноёрхож ирсэн уламжлалт Чэболь/Chaebol (재벌) буюу гэр бүлийн хяналттай томоохон конгломерат корпорациудын төвлөрсөн бүтцээс аажмаар татгалзаж, “Хиймэл оюун ухаан (AI) + Жижиг, дунд үйлдвэрлэл (SME)” гэсэн хоёр тулгуурт шинэ эдийн засгийн загвар руу шилжих стратегийн эхлэл гэж үзэж байна.

    Chaebol систем нь Samsung, Hyundai, SK, LG зэрэг дэлхийн хэмжээний корпорациудыг төрүүлж, Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн ч нөгөө талдаа зах зээлийн төвлөрөл, жижиг дунд бизнесийн өсөлтийг хязгаарлах, инновацын тэгш бус орчин бүрдүүлэх зэрэг олон шүүмжлэл дагуулсаар ирсэн.

    Харин шинэ Ерөнхий сайдад нэр нэвшигч Хань Сон Сүк нь улс төрөөс бус, бизнес болон технологийн салбараас тодорсон прагматик удирдагч гэдгээрээ онцлогтой. Тэрбээр Солонгосын дижитал эдийн засаг, AI, платформ бизнесийн хөгжилтэй нягт холбоотой туршлагатай бөгөөд шинэ засгийн газар эдийн засгийн бүтцийг илүү уян хатан, инновацид суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилго агуулж байгааг илэрхийлж байна.

    Шинэ бодлогын хүрээнд дараах чиглэлүүдэд анхаарах төлөвтэй байна. Үүнд:

    • AI болон өндөр технологийн стартапуудыг төрийн бодлогоор дэмжих
    • Жижиг, дунд үйлдвэрүүдийн санхүүжилт, экспорт, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх
    • Chaebol-уудын зах зээлийн давамгай байдлыг зохицуулах
    • Үндэсний AI дэд бүтэц, дата төв, хүний нөөцийн бодлогыг эрчимжүүлэх
    • Бүс нутгийн инновацын экосистемийг хөгжүүлэх

    Гэсэн хэдий ч энэхүү өөрчлөлт нь бодит амьдрал дээр хэрэгжихэд маш олон сорилттой тулгарна гэж ажиглагчид үзэж байна.

    • Нэгдүгээрт, Хань Сон Сүк нь бизнесийн өндөр туршлагатай боловч үндэсний хэмжээний улс төр, парламентын тохиролцоо, нам хоорондын тэмцлийн туршлага харьцангуй бага гэж үнэлэгдэж байна.
    • Хоёрдугаарт, Chaebol-уудын улс төр, эдийн засгийн нөлөө Солонгост асар хүчтэй хэвээр байгаа бөгөөд реформын бодлого нь томоохон ашиг сонирхлын зөрчил, далд эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр байна.
    • Гуравдугаарт, Солонгосын AI салбарын хөгжлийн бүтэц өөрөө төвөгтэй хэвээр байна. АНУ, Хятадтай өрсөлдөх хэмжээний AI экосистем бүрдүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт, дата бодлого, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээ, хүний нөөцийн шинэчлэл шаардлагатай байгаа юм.

    Тиймээс Хань Сон Сүк-ийн нэр дэвшил нь зөвхөн шинэ Ерөнхий сайдын томилгоо бус, харин БНСУ дараагийн 10–20 жилийн эдийн засгийн хөгжлийн загвараа хэрхэн өөрчлөх вэ гэсэн стратегийн томоохон сорилтын эхлэл болж байна.

    Цаашид Ли Жэ Мён-ы Засгийн газар “AI төвтэй инновацын эдийн засаг” болон “жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадвар”-ыг бодитоор бий болгож чадах эсэх нь Солонгосын дараагийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох хамгийн чухал асуудлын нэг болох төлөвтэй байна. 

    БНСУ-ЫН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮН
    2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болсон БНСУ-ын 9 дэх удаагийн орон нутгийн сонгуулийн дүнгээр аймаг, нийслэлийн Засаг даргын нийт 16 суудалд дараах намууд ялалт байгуулжээ.
    • Ардчилсан Нам (더불어민주당) — 12 суудал
    • Ард Түмний Хүч Нам (국민의힘) — 4 суудал
    Ардчилсан Нам нь нийслэл Сөүл хот болон Инчон, Кёнги зэрэг хүн ам ихтэй бүс нутгуудад давуу байдлаа хадгалж, нийт 16 суудлын 75 хувийг авч орон нутгийн удирдлагад хүчтэй байр сууриа бататгалаа. Харин Ард Түмний Хүч Нам нь уламжлалт дэмжлэг өндөртэй бүс нутгуудад ялалт байгуулж, 4 аймаг, хотын удирдлагыг авч үлдэв.

    Энэхүү сонгуулийн үр дүн нь ирэх үндэсний хэмжээний улс төрийн үйл явц, намуудын бодлого, орон нутгийн хөгжлийн чиг хандлагад чухал нөлөө үзүүлэхээр байна.

    Эх сурвалж: Солонгост сургууль төгсөгчдийн холбоо

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    6 минутын өмнө

    Монгол Улс хулан хамгаалж буй туршлагаасаа хуваалцав

    3 цагийн өмнө

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    5 цагийн өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    5 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    21 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    21 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    21 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    1 өдрийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    2 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    3 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    4 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    5 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    5 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.