БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургаадугаар сарын 8-ны үдээс өмнө тусгай онгоцоор Бээжин хотоос морджээ. Айлчлал 2 өдөр үргэлжлэх юм.
Айлчлалыг Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И болон бусад албаны хүмүүс дагалдан явж байгаа аж.

0 сэтгэгдэл