БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад хийсэн төрийн айлчлалаа 6 дугаар сарын 09-ний өдөр өндөрлүүлжээ.
Айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ эринд хөгжүүлэх тал дээр чухал зөвшилцөлд хүрсэн гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдсэн байна. Тэрбээр найрсгаар хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлсний дээр БНХАУ, БНАСАУ-ын хоорондын ойлголцол улам гүнзгийрсэн гэж онцолжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын даргын төрийн айлчлал хоёр орны нөхөрлөл цаашид бэхжихийн илрэл хэмээн онцлоод цаашид Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн "нэг Хятад" бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Төрийн айлчлал өндөрлөхөд Ким Жон Ун гэргийн хамт Ши Жиньпинийг нисэх буудлаас биечлэн үдэж өгч, үдэх ёслолд оролцсон байна.

0 сэтгэгдэл