НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 6-р сарын 10-нд хэлэхдээ, Ойрх Дорнодын нөхцөл байдал ноцтой хямралд өртөж, түүний үр дагавар уг бүс нутгаас халин гарсныг онцолжээ.
Тэрбээр халдлагын цар хүрээ улам тэлж, нөхцөл байдал улам хурцадсан учраас өнөөгийн хямрал бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөнд шилжих эрсдэлийг үл тоомсорлож болохгүй. Иймд холбогдох талууд дипломат аргаар шийдэл эрэлхийлж, бүх төрлийн халдлагаа нэн даруй зогсоохыг анхааруулжээ.
АНУ-ын Төв командлал АНУ-ын зүүн бүсийн цагаар 10-ны өдрийн 17:15 цагт Ираны нутаг дэвсгэр дэх хэд хэдэн зорилтод газар руу “өөрийгөө хамгаалах” зорилготой цохилт өгсөн юм. Энэхүү ажиллагаа нь Ираны талаас хийж буй “өдөөн хатгалгын шинжтэй тасралтгүй халдлага”-д хариу болгон авч буй арга хэмжээ гэжээ.
Үүний хариуд Ираны Зэвсэгт хүчний Хатам аль-Анбия төв штаб 6-р сарын 11-нд мэдэгдэл гаргаж, АНУ-ын цэргийн түрэмгийллийн ажиллагаанд “бүрэн хэмжээний бөгөөд шийдэмгий хариу үйлдэл үзүүлэх болно" гэжээ.

0 сэтгэгдэл