Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өчигдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өчигдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өчигдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    АНУ, Ираны тохиролцоог баталгаажуулж дайныг дуусгавар болгож буй санамж бичиг

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг зурсан талаарх мэдээлэл өмнө нь гарсан. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) нь дайныг дуусгавар болсныг тунхаглаж, Иран улсыг Хормузын хоолойг нээх, АНУ-ыг тэнгисийн бүслэлтээ цуцлахыг уриалж, цөмийн асуудлаарх 60 хоногийн хэлэлцээг эхлүүлэхээр тусгажээ. 
    Мөн энэ хугацаанд Иранд газрын тосоо экспортлох боломж олгохын тулд хориг арга хэмжээнээс чөлөөлөх бөгөөд эцсийн хугацаанд цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурвал эдийн засгийн томоохон урамшуулал олгохоор заасан байна. Хоёр талын байгуулсан санамж бичиг 14 зүйлтэй. 

    Санамж бичиг бүрэн эхээрээ
    1. Америкийн Нэгдсэн Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон одоогийн дайнд оролцож буй тэдний холбоотнууд энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүх фронтод, түүний дотор Ливанд явагдаж буй цэргийн ажиллагааг нэн даруй бүрмөсөн зогсоосноо зарлаж байна. Мөн цаашид нэгнийхээ эсрэг дайн болон аливаа цэргийн ажиллагаа эхлүүлэхгүй, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр сүрдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Түүнчлэн Ливаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хангана. Эцсийн хэлэлцээрт энэхүү заалт болон дайныг бүрмөсөн дуусгавар болгохтой холбоотой бусад нөхцөлүүдийг баталгаажуулна.
    2. Америкийн Нэгдсэн Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг хүлээнэ.
    3. Америкийн Нэгдсэн Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улс эцсийн хэлэлцээрийг дээд тал нь 60 хоногийн дотор байгуулахын тулд хэлэлцээ хийж, эцсийн тохиролцоонд хүрнэ.  Энэхүү хугацааг харилцан зөвшөөрснөөр сунгаж болно.
    4. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа АНУ Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг хэрэгжүүлж буй тэнгисийн бүслэлт болон бусад саад тотгорыг арилгаж эхлэх бөгөөд 30 хоногийн дотор бүслэлтийг бүрэн зогсооно. Хөлөг онгоцны хөдөлгөөн дайнаас өмнөх үеийн түвшинд байх ёстой.  Мөн АНУ эцсийн хэлэлцээр байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор Ираны ойролцоох бүсээс цэргийн хүчээ татан гаргах үүрэг хүлээнэ.
    5. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа Исламын Бүгд Найрамдах Иран Улс Персийн булангаас Оманы тэнгис рүү болон эсрэг чиглэлд арилжааны хөлөг онгоцуудыг 60 хоногийн хугацаанд ямар нэгэн төлбөргүйгээр аюулгүй нэвтрүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана. Арилжааны хөлөг онгоцны хөдөлгөөн нэн даруй эхлэх бөгөөд техникийн болон цэргийн саад тотгорыг арилгах, мина цэвэрлэх ажлыг хийсний дараа 30 хоногийн дотор бүрэн сэргээгдэнэ. Иран улс Хормузын хоолойн ирээдүйн удирдлага болон далайн үйлчилгээний асуудлаар Оманы Султант Улстай, мөн Персийн булангийн эргийн бусад улсуудтай олон улсын эрх зүй болон эргийн улсуудын бүрэн эрхэд нийцүүлэн хэлэлцээ хийнэ.
    6. Америкийн Нэгдсэн Улс бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран Исламын Бүгд Найрамдах Иран Улсын сэргээн босголт болон эдийн засгийн хөгжлийг дэмжих дор хаяж 300 тэрбум ам.долларын санхүүжилттэй эцсийн төлөвлөгөө боловсруулахаар үүрэг хүлээнэ. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх механизм нь 60 хоногийн дотор байгуулагдах эцсийн хэлэлцээрийн нэг хэсэг болж баталгаажна. Холбогдох санхүүгийн гүйлгээнд шаардлагатай бүх зөвшөөрөл, чөлөөлөлт болон эрхүүдийг АНУ олгоно.
    7. Америкийн Нэгдсэн Улс Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг хэрэгжүүлж буй бүх төрлийн хориг арга хэмжээг, үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолууд, Олон улсын атомын энергийн агентлагийн Удирдах зөвлөлийн тогтоолууд болон АНУ-ын нэг талын үндсэн болон хоёрдогч бүх хориг арга хэмжээг багтаан, харилцан тохиролцсон хуваарийн дагуу цуцлахаар үүрэг хүлээнэ. Иран болон АНУ энэхүү асуудлын онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээний үеэр яаралтай авч хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
    8. Исламын Бүгд Найрамдах Иран Улс цөмийн зэвсэг олж авахгүй, хөгжүүлэхгүй гэдгээ дахин нотолж байна. АНУ болон Иран улс баяжуулсан цөмийн материалын нөөцийн асуудлыг долоодугаар зүйлд дурдсан хуваарийн дагуу харилцан тохиролцсон механизмаар шийдвэрлэхээр тохиролцов. Үүний хамгийн бага аргачлал нь Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтын дор газар дээр нь баяжуулалтын түвшнийг бууруулах явдал байна. Мөн хоёр тал Ираны цөмийн хэрэгцээтэй холбоотой баяжуулалтын асуудал болон харилцан тохиролцсон бусад асуудлыг эцсийн хэлэлцээрт тохирсон хүрээний дагуу хэлэлцэнэ. Эцсийн хэлэлцээр нь энэхүү заалтыг баталгаажуулна. АНУ болон Иран улс дээр дурдсан цөмийн асуудлуудын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, эдгээрийг нэн даруй хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрэх зорилготой байгаагаа илэрхийлэв.
    9. Эцсийн хэлэлцээр байгуулагдах хүртэл АНУ болон Иран улс одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалахаар тохиролцов. Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө одоогийн байдлыг хадгалж, АНУ шинэ хориг арга хэмжээ авахгүй бөгөөд бүс нутагт нэмэлт цэргийн хүч байрлуулахгүй.
    10. АНУ энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа болон хориг арга хэмжээ бүрэн дуусах хүртэл хугацаанд АНУ-ын Сангийн яам Ираны түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүн болон тэдгээрийн уламжлалуудыг экспортлох, түүнчлэн банкны гүйлгээ, даатгал, тээвэр зэрэг холбогдох бүх үйлчилгээнд чөлөөлөлтийн зөвшөөрөл олгоно гэж үүрэг хүлээнэ.
    11. АНУ энэхүү санамж бичгийг хэрэгжүүлж эхэлмэгц Исламын Бүгд Найрамдах Иран Улсын царцаасан буюу хязгаарласан хөрөнгө, активуудыг бүрэн ашиглах боломжтой болгоно гэж үүрэг хүлээнэ. АНУ болон Иран улс эдгээр хөрөнгийг суллахтай холбоотой журмыг хэлэлцээний явцад харилцан тохиролцоно. Уг хөрөнгө нь анхны дансандаа хадгалагдсан эсвэл шилжүүлэгдсэн эсэхээс үл хамааран Ираны Төв банкнаас заасан эцсийн хүлээн авагчид төлбөр хийхэд бүрэн ашиглагдах боломжтой байна. АНУ шаардлагатай бүх зөвшөөрөл болон эрхийг олгоно.
    12. АНУ болон Иран улс энэхүү санамж бичгийн хэрэгжилт болон ирээдүйн эцсийн хэлэлцээрийн мөрдөлтийг хянах гүйцэтгэх механизмыг байгуулна гэж тохиролцов.
    13. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж, 1, 4, 5, 10, 11 дүгээр зүйлүүдийн хэрэгжилт эхэлсний дараа, мөн эдгээр арга хэмжээнүүд үргэлжлэн хэрэгжиж байгаа нөхцөлд АНУ болон Иран улс эцсийн хэлэлцээрийн бусад зүйлүүдийн талаар хэлэлцээг эхлүүлнэ.
    14. Эцсийн хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулна.
    Эх сурвалж: ШУА, Олон улс судлалын хүрээлэн

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    9 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    12 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    12 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    14 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    19 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    21 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    2 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.