Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, газрын тогтвортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлтийн ач холбогдлыг улам тодотгож байна.
COP17 нь дэлхийн улс орнуудыг нэгтгэн, "Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая." уриан дор газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх чухал индэр болох юм.
COP17 бага хурлын хүрээнд Монгол Улсын санаачилсан цөлжилт, бэлчээр, газрын доройтолтой тэмцэх замын зураглал "Тал хээрийн төлөвлөгөө"-г батална.
Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

0 сэтгэгдэл