Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    БНХАУ-аас 80 МВт эрчим хүч импортлох 220 КВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өчигдөр Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайн цогцолборт ашиглалтад орууллаа. 

    “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан эл байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залган ажиллах техникийн боломж бүрдүүлж буй. Ингэснээр өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмж импортлон, өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал буурна. 220 кВ-ын зургаан оруулгатай, гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох дэд бүтэц юм.

    Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Өнөөдөр бид БНХАУ-аас 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний системд импортлох боломж бүрдүүлсэн “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулж буй үйл явдлын гэрч болж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Монгол, Хятадын нийт байгууллага, инженер, техникийн ажилтан, ажиллагсад та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эл бүтээн байгуулалт нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой.

    Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ирсэн. Үүний хүрээнд 2023 онд Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь эл төслийг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм.

    “Оюутолгой” төсөл нь Монголын эдийн засгийн өсөлт, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэрүүдийн нэг. Иймээс тус төслийн цахилгааны найдвартай хангамжийг бүрдүүлэхийн сацуу эрчим хүчний системийн уян хатан ажиллагааг сайжруулж буй энэхүү бүтээн байгуулалт нь эрчим хүчний салбарын төдийгүй улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой” хэмээн онцоллоо. 

    Мөн “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой ирээдүйн төлөөх энэхүү хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, илүү олон бүтээн байгуулалтын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов. 

    Эргэн сануулахад, 2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюутолгой” компанид тавьсан бөгөөд барилгын ажлыг 2024 онд эхлүүлж байв. Энэхүү дэд бүтцийг ашиглалтад оруулснаар Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилт нэг алхмаар урагшиллаа. Тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан юм. 

    “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төслийг Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Оюутолгой” ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компани болон дотоодын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, мэргэшсэн багуудын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2000 орчим инженер, техникийн ажилтан оролцлоо. 


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Монгол, Солонгосын талууд 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

    2026-07-10, 12:41

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.