Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    АҮЭБЯ: Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдан авах захиалга баталгаажсан

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өчигдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам, гаалийн байгууллага хамтран шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
    Мэдээллийн эхэнд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв улсын хэмжээнд ШТС-уудаар түгээлтийг тасралтгүй хийж байгааг яриандаа дурдлаа. Түүний мэдээлснээр, шатахууны нийлүүлэлт, түгээлтийг Тээврийн цагдаагийн албатай хамтран шуурхай зохион байгуулж байгаа аж. 
    Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 165 ШТС, орон нутгийн 49 ШТС-д түгээлтийг хийжээ. Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдан авах захиалга баталгаажсан бол 15,000 тонн Евро-5 бүтээгдэхүүн худалдан авах захиалга баталгаажиж эхнээсээ ачилт хийгдээд явж байгааг АҮЭБЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэллээ. Түүний хэлснээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсаас наймдугаар сард багтаан 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг нийлүүлэхээр тохиролцсон. Эдгээр нь наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах, нөөц бүрдүүлэх боломжтой аж.  Цаашилбал, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх тухай  асуудлыг шийдвэрлэсэн байна. 
    Үргэлжлүүлэн, БНХАУ-аас  5000-6000 тонн АИ-92 автобензин болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд тус улсаас ачилт хийгдэж эхэлснийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэв. Мөн 3000 тонн онгоцны түлш худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн бөгөөд эхний 1000 тонн нь ачигдсан бол үлдсэн нь боловсруулах үйлдвэрээс ачигджээ. Дараа нь, Гаалийн ерөнхий газраас Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээллээ. 
    Наймдугаар сарын 1-ээс хойш тогтмол 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол өчигдрийн байдлаар 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийжээ. 
    Мөн Гадаад харилцааны яамнаас олон улсын геополитикийн хурцадмал, тодорхойгүй байдлын улмаас  2026 онд дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хямрал болж байгааг онцлов. Иймд  Монгол Улсад үүсээд буй шатахууны доголдол нь дотоодын нөхцөл байдлаас илүү олон улсын нөхцөл байдлаас хамааралтай болохын тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлсэн билээ.
     Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-аас түлш шатахуунаа импортолж байна. БНХАУ-ын хувьд бүх төрлийн шатахууны экспортоо хязгаарласан ч Монгол Улсад тусгай нөхцлөөр агаарын түлш нийлүүлж байна. Тус улсаас импортлох агаарын түлшийг нэмэгдүүэх чиглэлд Гадаад харилцааны яамны зүгээс БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас  хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн агаарын түлшний импортын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд Казахстан болон БНСУ, Европын Беларусь тэргүүтэй улстай яриа хэлэлцээ хийж байгаа аж.Хамгийн сүүлд, наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар  Казахстан улсын зүгээс Монгол Улсад хандаж худалдан авах хүсэлтэй түлшний марк, хэмжээ болон тээвэрлэлтийн нөхцлийн талаарх мэдээлэл хүссэн албан нот ирүүлсэн бөгөөд энэ чиглэлд нааштай хариу гарна гэдэгт итгэлтэй байна гэж хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа хэлэв.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Монгол, Солонгосын талууд 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

    2026-07-10, 12:41

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.