Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Оросын төмөр замын удирдлагатай УБТЗ-ын шинэчлэл, стратегийн төслүүдийг хэлэлцлээ

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 8 дугаар сарын 21-ны өдөр ОХУ-ын “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий  захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Сергей Алексеевич Павловыг хүлээн авч уулзлаа. 
    Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, вагон, зүтгүүрийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай болон  ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг өсгөх, ОХУ-аас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах боломжуудыг хэлэлцэхээс гадна Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг УБТЗ-ын үндсэн сүлжээтэй холбох, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх зэрэг төмөр замын салбарт тулгамдаж буй олон талт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
    УБТЗ-ЫН ВАГОН, ЗҮТГҮҮРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
    Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтынхаа эхэнд УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон, зүтгүүрийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг ОХУ-аас худалдан авах боломжийн талаар санал солилцлоо.
    Ялангуяа улсын хэмжээнд  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд  “Улаанбаатар төмөр зам” ХНН  дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир ойрын хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо. 
    Мөн эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ачаа тээврийн зохицуулалтыг сайжруулж, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төмөр замын орлого, үр ашгийг өсгөх боломжийн талаар харилцан санал солилцлоо.
    Түүнчлэн ОХУ-аас шатахууны татан авах үйл ажиллагаа,  тээвэрлэлтийн зохицуулалтыг илүү сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. 
    УБТЗ-Д ҮНЭ ТАРИФЫГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДОРВИТОЙ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ УЛАМЖЛАВ
    Талууд энэхүү уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг эдийн засгийн хувьд үр ашигтай болгох асуудлаар байр сууриа солилцлоо. Энэ үеэр Оросын талаас УБТЗ-ын үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин дэвшүүлсэн бөгөөд тариф нэмэгдүүлэх нь араасаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэх, улмаар төмөр замын үйл ажиллагаанд дорвитой ахиц гаргахгүй байгааг салбарын сайд онцоллоо. Тиймээс УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн тариф нэмэх арга замаар асуудлыг шийдэх бус, хоёр тал хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж,  санхүүжилтийн өөр эх үүсвэрийг судлах, нэгдсэн нэг шийдэлд хүрэх шаардлагатай байгааг хэллээ.  
    Мөн УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй нийгмийн шинжтэй объектуудыг төрд буюу нийслэл болон орон нутгийн өмчид шилжүүлэх замаар төмөр замын зардлын ачааллыг бууруулж, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг нэмэгдүүлэх талаар мөн харилцан санал солилцлоо.   
    БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХЭЭР ТОГТОВ
    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төсөл дуусах шатандаа орж байгаатай холбогдуулан тус замыг Эмээлт өртөөгөөр дамжуулан УБТЗ-ын гол замтай холбож, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх, ачаа тээврийн үйл ажиллагааг жигдрүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
    Энэ хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал болон РЖД-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжин хамтран ажиллаж буйд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан талархал илэрхийллээ.
    Одоогоор тус төслийн нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна. Тухайлбал, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн эхний 87 км хэсгийн замын доод бүтэц, гүүр, хоолойн ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн ажлын гүйцэтгэл 90.5 хувьд хүрээд  байна. Харин Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын доод бүтэц, гүүрийн ажлууд ид үргэлжилж байна. 
    Тус төслийн цаашдын хэрэгжилт, тэр дундаа Эмээлт орчимд УБТЗ-ын үндсэн сүлжээтэй хэрхэн холбох асуудлаар талууд анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод, төмөр замыг нэгдсэн сүлжээтэй холбоход тулгамдаж буй зарим асуудлыг ОХУ-ын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн дараагийн шатны уулзалтуудаар үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх боломжтой гэдэгт санал нэгдлээ. 
    Учир нь төмөр замын уг холболт нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг зохицуулах, хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн ачааллыг бууруулах төдийгүй улсын аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий чухал асуудал учраас төрийн өндөр түвшинд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг талууд тэмдэглэлээ. Иймд  ирэх сард ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн форум зэрэг өндөр түвшний уулзалтуудын үеэр төмөр замын холболтод тулгамдаж буй зарим асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 
    Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, УБТЗ-ын шинэчлэл, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээвэр болон транзит тээврийн урсгалыг өсгөх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлтийн төмөр замын холболтын асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    СОР17: Монгол Улсын дэвшүүлж буй санаачилга “Тал хээрийн төлөвлөгөө”

    2026-08-19, 12:00

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.