Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17 хурлын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна

    Эхорон2 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын зургаа дахь өдөр Ногоон бүсийн “Байгаль” павильонд зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн өдөрлөгийн хүрээнд болсон “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Тусгай хамгаалалттай нгазар нутгийн асуудал нь  Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойч үедээ үлдээх байгалийн өвийн тухай асуудал юм” хэмээн  онцоллоо. 

    Мөн тэрбээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг нь хүнс, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, биологийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаа, улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг тодотгож, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал дуусахаас өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгааг хэллээ.

    Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, санхүүжилт, менежмент болон талуудын оролцооны талаар санал солилцон, харилцан туршлага солилцох, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх талбар болсон энэхүү өдөрлөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газар, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгж хамтран зохион байгуулав.

    Өдөрлөгийн хүрээнд  Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн Замын зураг, түүний ач холбогдол, дэлхийн чиг хандлагатай хэрхэн уялдаж буй талаар БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газраас танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

    Бодлогын шинэчлэл нь хамгаалалтад авах талбайг нэмэгдүүлэхээс гадна хамгаалсан газар нутгийг үр дүнтэй удирдах, тогтвортой санхүүжүүлэх, шинжлэх ухаан, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, нутгийн иргэдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа. Эдгээр болон бусад хамрах сэдвийн хүрэээд төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнөв. 

    Хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Де Нэйче Консерванси (TNC), ЮНЕСКО болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.

    БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны хэлэлцүүлгийн хамгийн чухал асуудал нь тус хуульд цаашид бүрэн хэрэгжих шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан явдал гэсэн бол Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн, доктор С.Амгаланбаатар, Тухайн нутгийн байгаль, цаг уурын өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс болох малчид, байгаль хамгаалагчдын саналыг сонсох ёстой гэв. Мөн Де Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Тусгай хамгаалалттай газар нутагт үр дүнд суурилсан санхүүжилт олгох шинэлэг санал санаачилга гаргалаа. Олон улсад жишиг болох болов уу гэж найдаж байна хэмээлээ.

    Энэ үеэр “Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг дэмжих шинэ хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон “Эн Си Ди Групп” ХХК зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гарц байгуулах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Богдхан уулсын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал "Зам дэд бүтэц хөгжихийн хэрээр ан амьтдын нүүдлийн жим хумигдаж байдаг. Богдхан ууланд экологийн гарц байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Цаашид экологийн гүүрэн гарц байгуулах хэрэгцээ шаардлага байгаа" хэмээв.

    Хөтөлбөрийн бас нэг онцлох хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцан хамгаалж буй байгаль хамгаалагчид ажлынхаа үнэ цэн, онцлог, өдөр тутамд тулгардаг сорилт, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөл, хамгааллын ажлыг цаашид хэрхэн бэхжүүлэхэд шаардлагатай талаар харилцан туршлага солилцов.  

    Монгол орны ялгаатай экосистем, хамгааллын онцлогийг төлөөлсөн Хан Хэнтий ДЦГ, Богдхан уулын ДЦГ, Говийн бага ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ, Хустайн БЦГ, Их Нартын БНГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаад биологийн олон янз байдал, зэрлэг амьтан хамгаалал, экологийн гарц, мониторинг, хүлэрт намгийн хамгаалал, хамтын менежмент, хот орчмын газар ашиглалт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, тэргүүн туршлагаа танилцууллаа. Тухайлбал, Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв, Байгаль хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалагчдын ажил биш. Орон нутаг, нутгийн иргэд, малчид, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран хамтын менежментийн зарчмаар тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалдаг хэмээсэн юм.

    Мөн өдрийн турш “ТХГН-ийн паспорттой аялал” өртөөчилсөн танин мэдэхүйн үйл ажиллагаа үргэлжилж, хүүхэд, залуучууд, гэр бүл болон бусад оролцогчид ТХГН-ийн талаар танин мэдэхүйн даалгавар гүйцэтгэж байгаль хамгаалалд өөрийн оруулах хувь нэмрийн талаар амлалт бичих байдлаар идэвхтэй оролцов.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    2 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    4 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    5 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    6 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    13 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.