Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Монгол Улс олон улсын түвшинд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг дэвшүүллээ

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улс бэлчээрийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг олон улсын түвшинд дэвшүүлж байгаа. Өчигдөр энэхүү санаачилгаа дэлхийд болон салбарын удирдагчид, хөрөнгө оруулагчдын өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. 
    Монгол Улсын дэвшүүлж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” бол Байгальд суурилсан шийдэл болж чадах бөгөөд Бэлчээрийн тогтвортой байдал нь зөвхөн байгаль орчинд төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын салшгүй хэсэг хэмээн онцолж, бэлчээрийг хамгаалах асуудлыг зөвхөн нэг улсын бус, дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүрээнд авч үзэх шаардлагатайг Сайд Ц.Сандаг-Очир онцлов. 
    “Мөн мэдлэгийн менежмент, хөрөнгө оруулалт болон институци гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт тулгуурлах бөгөөд эдгээр нь бодлого, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
    Монгол Улс энэ санаачилгын хүрээнд улс орнууд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн дэмжлэг, анхаарлыг бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, үр дүнд чиглүүлэхийг зорьж байна. Ингэснээр Монгол Улсад уламжлагдан ирсэн нүүдлийн мал аж ахуй, өргөн уудам бэлчээрийн экосистемийг хамгаалах туршлагыг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон орны бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
    COP17-ыг Монгол Улс зохион байгуулж буй нь бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлогын түвшинд гаргаж, малчдын амьжиргаа, экосистемийн тогтвортой байдлыг хамтад нь хамгаалах санаачилгыг бодит ажил болгох чухал боломж болж байгааг тодотголоо. 
    Тус санаачилга гурван үндсэн чиглэлд төвлөрөх юм.
    • Нэгдүгээрт, мэдлэг, үнэлгээг нэмэгдүүлэх. Бэлчээрийн төлөв байдал, хамгаалал, нөхөн сэргээлтийн үр дүнг шинжлэх ухаанд үндэслэн хэмжих, улс орнууд нийтлэг арга зүй хэрэглэхэд чиглэнэ.
    • Хоёрдугаарт, бэлчээрт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх нь экосистем, хүнсний тогтвортой байдал, усны нөөц болон малчдын амьжиргаанд өгөөжтэй стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг бодит үйл ажиллагаагаар харуулах зорилготой. Үүний хүрээнд төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлж, бэлчээрээ хамгаалж буй малчдад бодит дэмжлэг хүргэх тогтолцоог бий болгоход анхаарна.
    • Гуравдугаарт, бэлчээрийн орнуудын хамтын ажиллагаа, манлайллыг бэхжүүлэх. Бэлчээрийн орнууд ижил төстэй сорилт, боломжтой тул олон улсын түвшинд илүү нэгдмэл дуу хоолой шаардлагатайг Монгол Улс онцолж байна.
    Энэ хүрээнд Монгол Улс “Бэлчээрийн орнуудын ирээдүй” санаачилгыг мөн дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь шинэ байгууллага байгуулах тухай асуудал биш юм. 
    Харин Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд гарч буй шийдвэрүүд болон Бэлчээр, мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилээр бий болсон хамтын ажиллагааны суурийг үргэлжлүүлж, бэлчээрийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн хэлэлцүүлэгт тогтвортой байлгах механизм болох юм.
    Монгол Улс энэ чиглэлээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн даргын газартай сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
    Сайд Ц.Сандаг-Очир илтгэлийнхээ төгсгөлд “Бэлчээрээ сэргээе, малчдынхаа манлайллыг дэмжье, итгэл найдвараа бадраая, ирээдүйгээ, хамтдаа бадраая” хэмээн,төлөөлөгчдийг дээрх санаачилгад нэгдэж, COP17-ын дараа хамтран урагшлахыг уриаллаа.
    Бэлчээрийн ирээдүйг аль нэг улс, байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй. Харин улс орнууд мэдлэгээ нэгтгэж, хөрөнгө оруулалтаа зөв чиглүүлж, туршлагаа хуваалцан, тууштай хамтран ажилласнаар бэлчээрээ сэргээж, малчдын амьжиргааг бэхжүүлэн, бодит өөрчлөлтийг бий болгох боломжтойг Монгол Улс тэргүүлэх санаачилга болгон олон улсын өндөр түвшинд дэвшүүлсэнд оролцогчид талархалтай байгаагаагаа илэрхийллээ. 
    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, НҮБ-ын Дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад бэлчээрийн асуудлаар гарсан шийдвэр, амлалтуудыг бодит ажил хэрэг болгохын чухлыг онцоллоо. Тэр бээр олон улсын түвшинд гарсан шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус, бодит үр дүн, хөрөнгө оруулалт, талбар дээрх үйл ажиллагаа болж хэрэгжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. 
    Монгол Улсад эхэлж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг энэ үйл явцын дараагийн чухал алхам хэмээн үзэж, малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг цаашдын бодлого, шийдвэрт тусгах шаардлагатайг онцоллоо.
    Ясмин Фуадын онцолсноор, бэлчээрийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш, соёл, амьжиргаа, эдийн засаг, хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. UNCCD ч бэлчээр нь дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг ч доройтлын эрсдэл өндөр байгааг тодотгон дурдав. 
    Хэлэлцүүлэгт олон улсын Байгаль орчны салбарын удирдлага, малчид, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо
    Мөн Кени Улсын төлөөлөгч Малин Оле Каунга “Бэлчээрийг малчдаас салгаж ойлгох боломжгүй. Олон хүн бэлчээрийн асуудлыг дурддаг ч малчид болон нутгийн иргэдийг орхилгүй,  оролцоог хангах нь зүйтэй хэмээн илтгэлдээ онцлон дурдсан юм. Тэрээр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” гэдэг ийм том санаачилгыг санаачилсанд талархаж буйгаа илэрхийлээд, уламжлалт мэдлэгийг технологийн  дурдаасай, дурдаасай, эцэст нь хүн бий гэдгийг чухалчлаад олон бодлогын баримт бичгийг нэгтгэж зангидахыг хүссэн юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.