Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд болж буй COP17 хурал өнөөдөр “Усны өдөр”-өөр үргэлжиллээ.
Өдрийн хэлэлцүүлгүүдээр ус, газар, уур амьсгалын уялдаа, гангийн тэсвэрлэх чадвар, усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт болон эдгээрт чиглэсэн хөрөнгө оруулалтын шийдлүүдийг хэлэлцлээ.
Мөн “Усыг холбогч хүчин зүйл болгох нь” хэлэлцүүлгээр ус нь уур амьсгал, газар, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдлыг холбох стратегийн хүчин зүйл болохыг онцоллоо.
“Хөдөө аж ахуйн усны менежментийг өөрчлөх нь” хэлэлцүүлгээр усны үр ашигтай хэрэглээ, гангийн тэсвэртэй хүнсний тогтолцоо болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө.
“Ус–Газар–Хүн” өндөр түвшний яриа хэлэлцүүлгээр шинжлэх ухаан, бодлого, практикийг уялдуулан ус, экосистем, газрын нэгдсэн менежментийг хэлэлцэв.
“Усны тэсвэрлэх чадварын төлөө газрын нөхөн сэргээлт” арга хэмжээгээр экосистемийн нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, гангийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах шийдлүүдийг авч үзэв.
"Усны өдөр" усны асуудлыг дангаар нь бус — ус, газар, хүн гурвыг холбосон нэгдсэн шийдлээр авч үзсэнээрээ онцлог байлаа.

0 сэтгэгдэл