Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн дор дээд түвшний парламентын форум болов

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өчигдөр /2026.08.25/ боллоо.

    Энэхүү дээд түвшний парламентын форум нь гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.

    Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, С.Одонтуяа, Р.Сэддорж, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Уянга, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди  болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн. /бүрэн эхээр нь эндээс/

    Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.  

    Мөн тэрбээр бид "Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал" сэдвийн дор чуулж буй нь ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм гэж байлаа.

    Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн, байгалиа хамгаалж, хяналт бүр нь тайлан сонсоод өнгөрөх бус бодит үр дүнг нэхдэг байхад чиглэх ёстой гэв.

    Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

    Түүнчлэн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн "Үр дүнгийн платформ"-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг С.Бямбацогт дарга хэлсэн үгэндээ тодотгоод бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байна хэмээлээ. 

    Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг уриалав.

    Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.

    Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар ердөө 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.

    Эцэст нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.


    СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцах “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Дээд түвшний энэхүү панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлсэн юм. 

    Панел хэлэлцүүлэгт Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар оролцож, хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    СОР17: Монгол Улсын дэвшүүлж буй санаачилга “Тал хээрийн төлөвлөгөө”

    2026-08-19, 12:00

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.