АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ оны 11 дүгээр сард болох АПЕК (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын Эдийн засгийн лидерүүдийн уулзалтын үеэр уулзах магадлалыг "маш бага" гэж Солонгосын асуудлаар мэргэшсэн, судлаач Брюс Клингер таамаглаж байна.
Б.Клингер "Ерөнхийдөө уулзалт болох магадлал бараг байхгүй" гэж Америкийн Солонгосын эдийн засгийн хүрээлэнгээс зохион байгуулсан форумын үеэр мягмар гарагт мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд саяхнаас эхлэн Умард Солонгосын удирдагчтай хувийн "сайн" харилцаатай гэдгээ тодотгож, АНУ-Өмнөд Солонгосын хамтран зохион байгуулж ирсэн цэргийн сургуулилтуудыг Умард Солонгос дайсагнасан алхам гэж үздэг учраас цар хүрээг хумих, төсвийг хасна гэж үгээр дайрах болсон. Энэ нь 11-р сард АНУ-ын "завсрын сонгууль" болох учраас сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөх, өөрийгөө "энхийг тогтоогч" ерөнхийлөгч гэж олон нийтэд харагдуулах, Иранд болж буй дайнаас олон нийтийн анхаарлыг холдуулах зорилготой гэж зарим шинжээч үзэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар 2018, 2019 онд 3 удаа нүүр тулан уулзсан юм.
- Анхны уулзалт: 2018 оны 6 дугаар сарын 12-нд Сингапур улсад болж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан.
- Хоёр дахь уулзалт: 2019 оны 2 дугаар сарын 27-28-нд Вьетнамын Ханой хотод болсон боловч ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн.
- Гурав дахь уулзалт: 2019 оны 6 дугаар сарын 30-нд хоёр Солонгосын хил дээрх Панмунжом тосгонд (Цэрэггүй бүсэд) гэнэтийн уулзалт хийсэн.

0 сэтгэгдэл