Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бенилюксийн Холбооны Улс /Бельги, Нидерланд, Люксембург/-уудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

    Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Бенилюксийн Холбооны Улсад үр бүтээлтэй ажиллаж, суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа иргэд улсаа төлөөлсөн жинхэнэ элчин сайдууд хэмээгээд, цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

    Түүнчлэн УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт гадаад улсад хийх анхны айлчлалаа Европын Холбооны төв болсон Люксембург, Бельги улсаас эхлүүлсэн нь Монгол Улсын гадаад бодлогын томоохон илэрхийлэл, түүнийгээ хэрэгжүүлж байгаа чухал алхам гэлээ.

    Дараа нь УИХ-ын дарга С.Бямбацогт монгол иргэддээ хандан үг хэлсэн.

    Тэрбээр, Хоёр том гүрний дунд оршин байгаа манай улс гуравдагч хөршийн буюу олон талт бодлогыг хэрэгжүүлдэг. Ази тивдээ бид Япон, Солонгос, цаашлаад АНУ Канад зэрэг улсуудтай гуравдагч хөршийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байна. Манай улс Европын Холбооны улсууд, тэр дундаа Герман, Франц, Англитай илүү харилцаатай байсан бол энэ удаад Бенилюксийн орнуудтай харилцаагаа шинэ шатад гаргахаар айлчилж байна. Бенилюксийн орнуудад 2002 онд УИХ-ын дарга айлчилж байсан. 24 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар хэрэгжиж буй энэ удаагийн айлчлал холдсон харилцааг сэргээн хөгжүүлэх зорилгыг дэвшүүлснээрээ онцлог хэмээсэн юм.

    Бенилюксийн Холбооны улсуудтай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг УИХ-ын дарга дурдаад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр манай улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж биднийг идэвхтэй дэмжиж, тусалж ирсэн гэдгийг онцоллоо. Тэрхүү хөтөлбөрийн үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

    УИХ-ын дарга 126 гишүүнтэй парламент эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлсэн гэдгээрээ онцлог хэмээгээд, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэр нийгмийн асуудалд илүү анхаарсан, ард иргэдээ хөгжүүлэх, хамгаалах бодлогыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж буйг мэдээлсэн.

    Түүнчлэн үнийн өсөлт, шатахууны тасалдал, эрчим хүчний хомсдол зэрэг үүсээд буй бэрхшээлийн талаар мэдээлж, эдгээрийг ард иргэддээ хүндрэл учруулахгүй даван туулахын төлөө хичээн ажиллаж буйг дуулгаад, 2026 оны хаврын ээлжит чуулганаар баталсан онцлох хуулиудын талаар танилцууллаа.

    УИХ-ын дарга С.Бямбацогт, “Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого бол дэлхийн улс орнуудтай бүгдтэй нь ижил тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүгээрээ дамжуулж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан хамгаалах юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас эхлээд улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, олон тулгуурт гадаад бодлогыг маш идэвхтэй явуулж байна. Энэ бол Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхий даяар тархан суурьшсан монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, оршин суугаа улс оронд нь таатай байх бодлого баримтлах нь гадаад харилцааны чухал бодлогын нэг. Олон мянган иргэд маань АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад ажиллаж амьдарч байна. Тийм учир монгол иргэд олноороо ажиллаж, амьдарч байгаа улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлж, түүгээрээ дамжуулж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр, засгийн бодлогыг хүргэхээр ажиллаж байна.  2016 оноос хойш гадаадад амьдарч байгаа иргэддээ зориулж “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2024 онд дууссан. Энэ хөтөлбөр үр дүнтэй байсан учир “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн баталж хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хамгаалах, эх хэл, соёлыг түгээх, өвлүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын зэрэг 300 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.

    Тэрбээр Бельгид гурван монгол сургууль үйл ажиллагаа явуулж буйг сайшаагаад, Бенилексийн улс орнууд дахь 18 төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор ажлаа үр дүнтэй явуулж эхэлсэнд баяр хүргэсэн.

    Мөн хилийн чанадад суугаад Дипломат төлөөлөгчийн газруудаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар УИХ-ын дарга танилцуулсан юм. Гадаадад оршин сууж буй иргэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” системээс олон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломж бүрдсэн байна. Түүнчлэн иргэд монголд авсан автомашин жолоодох үнэмлэхээрээ Европын Холбооны Улсуудад машин барих боломжтой болжээ.

    УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг тэрбээр онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгосон. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг  хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан бөгөөд Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг УИХ-ын дарга онцлон танилцуулсан юм.  

    Дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан тус холбооны үйл ажиллагааны талаар танилцуулсан.

    Бельгийн Монголчуудын холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний язгуур өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.

    Бельги Улсад 2006 оноос эхлэн үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон ЭСЯ-ны тусламж дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 2025 онд Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг, 2026 онд ГХЯ-тай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт амжилтаар дүүрэн буйгаа танилцуулсан юм.

    Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудлуудаа танилцуулж, УИХ-ын дарга болон уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, М.Нарантуяа-Нара болон Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    53 минутын өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    1 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    17 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    17 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    17 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    17 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    22 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.