УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гаргаас буюу 9 дүгээр сарын 7-ны өдрөөс хуралдуулахаар тогтжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Засгийн газраас төсвийн тодотголыг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Мөн сөрөг хүчнийхэн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байсан тул тус шийдвэрийг гаргасан хэмээлээ.
Энэхүү чуулганаар Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд үргэлжилж, 15-нд намрын чуулган албан ёсоор эхлэх аж.

0 сэтгэгдэл