Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

    Эхорон6 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн дээд одон, нийслэлийн дээд шагнал "Хангарди" одон, Нийслэлийн Засаг даргын шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар үг хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан барилгын салбарынхан, хот байгуулагч нартаа түүхт 100 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр бид нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлогыг олон жилийн турш нуруундаа үүрч, Улаанбаатар хотыг төлөвлөж, бүтээж буй гурван байгууллага, нэг иргэнд нийслэлийн дээд шагнал “Хангарди" одон гардуулж байна. Хот байгуулалт, хотын стандартын газар нь нийслэлийн хот байгуулалтын бодлого, төлөвлөлт, стандартыг хэрэгжүүлж, хотын хөгжлийг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж ирлээ.

    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хотын бодлого, төлөвлөгөөг иргэдийн амьдралд хүрсэн бодит бүтээн байгуулалт болгох хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн орчны олон бүтээн байгуулалтад та бүхний хөдөлмөр шингэжээ. Хот төлөвлөлт, судалгааны институт Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулдаг. Бид “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, энэ оны намрын чуулганаар хөгжлийн төлөвлөгөөгөө өргөн барихаар бэлтгэж байна.

    Хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах шаардлага бидний өмнө байна. Ямар ч алдаагүй төлөвлөгдөж, байгуулагдсан хот гэж дэлхий дээр байхгүй. Алдаа гарсан бол засаж, сайжруулахын төлөө ажиллаж, иргэдийнхээ амьдралын чанарыг хангасан, ногоон байгууламжтай, хүртээмжтэй, аюулгүй хотыг төлөвлөж байгуулахын төлөө зүтгэх ёстой. Зөв төлөвлөлт, оновчтой хөрөнгө оруулалт, чанартай зураг төсөл, хариуцлагатай хэрэгжилтийг нэг зорилгын дор нэгтгэж байж бид хүний төлөө хотыг бүтээнэ. Нийслэлийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн та бүхэндээ дахин талархал илэрхийлье” гэлээ.

    "Алтан гадас" одонгоор:

    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг
    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймаа

    Хөдөлмөрийн хүндэт медалиар:

    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Орчны тохижилт, ногоон байгууламжийн бүсийн Ахлах инженер С.Ариунтуул
    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Зураг төслийн хяналтын хэлтсийн Ахлах инженер Б.Бат-Оргил
    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Барилгын хяналтын инженер Б.Туяажаргал

    Нийслэлийн Нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал болох “Хангарди” одонгоор:

    • Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар,
    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ,
    • “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ
    • “Хөрш заанууд” ХХК-ийн захирал Чогсомын Батзориг

    “Нийслэлийн Засаг даргын Хүндэт тэмдэг”-ээр:

    • Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын ахлах мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн
    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэг

    “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг:

    • “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга С.Анхбаяр
    • Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ

    "Нийслэлийн Засаг даргын жуух бичиг"-ээр:

    • “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зураг төслийн хяналтын инженер Э.Энхтөгөлдөрийг тус тус шагналаа.

    Эх сурвалж: НЗДТГ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    2 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    4 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    5 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    6 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    13 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.