Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Ерөнхий сайд Н.Учрал Владивостокт ямар үг хэлэв?

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. 

    Түүний Владивостокт хэлсэн үгийн онцлох эшлэлүүд:

    • Өнөөдөр олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн орчин урьд өмнөхөөсөө илүү ээдрээтэй, сорилт ихтэй цаг үед байна. Үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, тээвэр логистикийн хүндрэл, төлбөр тооцооны тогтолцоонд гарч буй өөрчлөлт, геополитикийн зөрчилдөөн зэрэг нь улс орнуудын тогтвортой хөгжилд шинэ сорилт болж байна. Ийм цаг үед бид ялгаатай байдлаа улам тодотгохоос илүүтэй нийтлэг эрх ашгаа эрэлхийлж, харилцан итгэлцэл, тэгш эрх, харилцан хүндэтгэл, зөвшилцөлд тулгуурласан хамтын ажиллагааг бэхжүүлэх учиртай.
    • Монголчууд бид “Эвтэй бол хүчтэй” хэмээн эртнээс эрхэмлэн хэлж ирсэн. Өнөөдөр энэ мэргэн санаа улс үндэстнүүдийн харилцаанд урьд өмнөхөөсөө илүү үнэ цэнтэй болж байна. Ялгаатай байдлаа хүндэтгэн, нийтлэг эрх ашгаа эрхэмлэж чадвал бидний хамтын хүч бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.
    • Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн хамтын ажиллагааг бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хүрэх чухал нөхцөл гэж үздэг.
    • Монгол Улс газар зүйн онцгой байршил, байгалийн баялаг, залуу бөгөөд чадварлаг хүний нөөцийн давуу талдаа түшиглэн бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцож, тээвэр, логистик, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
    • Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн залуу мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын солилцоог өргөжүүлж, ногоон технологи, аж үйлдвэр, тээвэр логистик, хөдөө аж ахуй зэрэг ирээдүйн хөгжлийн салбарт шаардлагатай хүний нөөцийг хамтран бэлтгэх асар их боломж бидний өмнө байна.
    • Монгол Улс мөнхийн хөрш Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрхэмлэн хөгжүүлж, гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн үздэг.
    • Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төслүүдийг урагшлуулах, хил дамнасан худалдаа, тээвэр логистикийн нөхцөлийг сайжруулах, дэд бүтцийн харилцан уялдааг нэмэгдүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн харилцан хамаарлыг бэхжүүлэх чухал алхам юм.
    • Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван улсыг холбосон авто замын сүлжээ, хил дамнасан тээврийн дэд бүтэц, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, гаалийн үйл ажиллагааг цахимжуулах зэрэг нь худалдааны эргэлтийг өсгөж, тээврийн хугацаа, зардлыг бууруулан, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг дээшлүүлэх бодит боломжийг бий болгоно.
    • Монголчууд “Холын замд нөхөр хэрэгтэй” хэмээн хэлдэг. Өнөөдөр улс орнуудын хөгжлийн зам ч мөн адил хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцааг улам бүр шаардаж байна.
    • Биднийг холбож буй төмөр зам, авто зам, эрчим хүч, худалдааны коридор бүр нь зөвхөн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх суваг бус, харилцан итгэлцэл, хамтын хөгжил, ард түмнүүдийн найрамдлыг холбох гүүр байх учиртай.
    • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх төсөл нь гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд стратегийн шинэ боломж нээж, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, мэргэжлийн хүний нөөцийн чиглэлээр урт хугацааны харилцан үр өгөөж бий болгох бүрэн боломжтой.
    • Бид энэ болон бусад томоохон төслийг харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан урагшлуулахыг зорьж байна.
    • Цаашид гурван улсын хамтын ажиллагааны механизм, эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилтийг улам боловсронгуй болгож, хил дамнасан худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, ногоон хөгжил, инновац, цахим шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах нь Евразийн бүс нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
    • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, хүнс, усны аюулгүй байдал зэрэг нийтлэг сорилт нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй. Иймээс байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүч, байгалийн баялгийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах туршлага, мэдлэгээ харилцан хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах нь бидний нийтлэг үүрэг юм.
    • Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
    • Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь эдийн засгийн өсөлтийг байгаль орчны тэнцвэр, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанартай уялдуулах асуудлыг олон улсын түвшинд нээлттэй хэлэлцэх чухал боломж боллоо.
    • Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалт нь Алс Дорнод төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг, Евразийн өргөн уудам орон зайд хүний сайн сайхан, тогтвортой хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал индэр болж байна. Энд хэлэлцэж буй санаачилга, төсөл, шийдэл бүхэн ард иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрахуйц, улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлсэн, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагаанд чиглээсэй хэмээн хүсэж байна. Монгол Улс ийм хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байна.
    • Монголчууд “Саахалт айлын санаа нэг” хэмээн эрхэмлэн хэлдэг. Олон зууны турш зэрэгцэн оршиж, сайн хөршийн ёс, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн ирсэн Монгол, Оросын ард түмний харилцааны үнэ цэнэ ч үүнд оршдог. Энэхүү итгэлцэл, найрамдал, харилцан хүндэтгэлийн үнэт өвийг бидний үе улам бататгаж, ирээдүй хойч үедээ улам бэхжүүлэн өвлүүлэх учиртай.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    30 минутын өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    16 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    16 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    16 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    16 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    21 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.