АНУ-ын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчид болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар ням гарагт Киев хотноо Украины удирдлагатай уулзан хэлэлцээ хийжээ.Хэлэлцээний үеэр Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээн мэдэгдсэн байна.
Тэдний Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй хийсэн уулзалт "нааштай болж өнгөрсөн, сонирхогч талууд зохих алхам хийвэл нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөх боломжтой" гэж хэлэлцээнд оролцсон төлөөлөгч Axios агентлагт мэдээлжээ.
Уулзалтын үеэр Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський дайн өвөл ч үргэлжлэх магадлалтай тул нөхцөл байдалд бэлдэх арга хэмжээний талаар хөндсөн байна. Харин Жаред Кушнер болон Стив Уиткофф нар өвөл болохоос өмнө хэлэлцээг урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дайныг зогсоох төдийгүй Украинд урт хугацааны энх тайвныг тогтоох нөхцөл бүрдүүлэх зорилготойг Трампын хүргэн Жаред Кушнер онцолсон байна. Түүнчлэн, хоёрдугаар сарын сүүлээр Иранд дайн эхлэхээс өмнө явагдаж байсан гурван талт хэлэлцээг дахин эхлүүлэх шаардлагатай гэж АНУ үзэж байгааг Кушнер цохон тэмдэглэжээ.
Стив Уиткофф, Жаред Кушнер нар өмнөх өдөр нь Москвад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан юм.

0 сэтгэгдэл