Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    Эхорон1 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр хоёронтоо үг хэллээ. Тэрбээр чуулганы үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар үг хэлсэн бол үдээс хойш Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцууллаа.

    Түүний 2026 оны улсын төсвийн тодотголтой холбоотой хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

    ***

    Улсын Их Хурлын дарга,

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлан ажиллаж байна. Тийм ч учраас сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настан бүрд баталгаа болгон, шинээр суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах 2026 оны төсвийн тодотголоо өргөн барилаа.

    Дэлхийн цаг төр хурцадмал, олон улсад хүнс, түлш шатахууны үнэ өсөж, худалдаа, тээвэр, нөөц, нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж байгаа ч бид бусдад буруу чихэж, шалтаг тоочихгүй. Цагийн юмыг цагт нь шийдээгүй, холын хараа, хариуцлага дутсан, олон жил дуусгалгүй ярьсаар ирсний өр төлөөсийг өнөөдөр улс орноороо төлж, айл өрх бүр өртөн хохирч байна. Экспортын эрэлт буурч, импортын өртөг нэмэгдэж, төсвийн орлогод дарамт болж байна. 

    2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн. Харин  нийт зарлага нь 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул  төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна. 

    Төсөв бол эмнэлэг сургуулийн тог дулаан, эмч, багшийн цалин хөлс, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж юм. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, тэтгэмж, монгол айлын ахуй амьдрал бий. Айл өрх амьдралын бодит нөхцөлдөө нийцүүлж, орлого, зарлагаа тооцоолдог шиг улс орон ч төсвөө хэмнэлтэй гамтай, хэрэгтэй зүйлдээ зарцуулах гэж тодотгодог.

    Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр юм. Төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм. Сайд нарын урсгал зардлын 1.4 их наяд төгрөгийг ард түмэндээ зориулах зорилго даалгавар юм. 

    Бид татвар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг чилээхгүй. Бид  татварын ачаа дарамтыг буулгаж, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж ажиллах хүндээ лай болохоор зай болохыг хичээнэ. Бид эрчим хүчний импортын зөрүүгээс үүдэлтэй гэрэл, дулааны үнийн өсөлтийг өрхийн үүд, айлын хаалгаар оруулахгүй. 

    Эрхэм гишүүд ээ,

    Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дагуу төр хэмнэлтээ өөрөөсөө эхэлнэ. Төрийн байгууллагуудын томилолт сургалт, тавилга хэрэгсэл, унаа тэрэг, хурал форум, баяр ёслол, зар сурталчилгаа зэрэгт зарцуулах байсан мөнгийг цалин тэтгэвэрт шилжүүлж байна гэж шууд хэлж болно. Энэ онд эцсийн бодит үр дүн нь гарахгүй төсөл, арга хэмжээний төсөв мөнгийг хасна. Иргэддээ зориулсан үндсэн үйлчилгээг огт танахгүй. Хүндээ хүртээлгүй олон зардлыг танана. Энэ бүхнээс 1.4 их наяд төгрөг хэмнэхээр тооцлоо. Өнөөдөр төр түргэн, цагдаа, онцгой байдлынхаас бусад машин авах цаг биш. Өнөөдөр хүний төлөө шийдэх цаг. Өнөөдөр төр хурал форум хийж, дуусдаггүй яриагаа сунгах цаг биш. Өнөөдөр хоосон яриа биш бодит шийдвэрүүдээ сонгох цаг. 

    Хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэдийг хэрхэн зориулах вэ? Энэ асуултын хариултыг хэлэлцэж, хүндээ зориулахаар энэ танхимд цугласан. 

    1.    196.3 тэрбум төгрөг. 2026 оны 11-р сарын 1

    435 мянган ахмад настан бүрд 11-р сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр олгоно. Ахмад настан бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлээ шинэ оныг хүлээлгүй шууд эхлүүлнэ. Энэ бол нэг удаагийн халамж биш. Хүний насан туршийн ажил хөдөлмөрийн шударга үнэлгээ юм.

    2.    844.6 тэрбум төгрөг. 2026 оны 11-р сарын 1

    Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь нэмнэ. Энэ онд нэмсэн 30 хувь нэмсэн дээрээ нэмнэ. Нийлээд 50 хувь болно. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг нэгэн жигд нийтэд нь 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ. 

    3.    50 тэрбум төгрөг-Гэрт ойрхон сургууль.

    Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль. Гэрт ойрхон улсын сургууль хаана байхгүй байна, тэнд зориулалтын барилга байшин, анги танхимын түрээсэлж, тоног төхөөрөмж, төрөлжсөн ахлах сургуульд зарцуулна.

    4.    150.0 тэрбум төгрөг- Мах, ногоо, улаанбуудайн нөөц

    Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцлөх, хадгалах зоориудыг томсгох, олон болгоход зарцуулна. 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. 20 000 тонн мах нөөцөлнө. 12 000 мянган тонн  төмс, хүнсний ногоо нөөцөлж авна. Хүнсний үнийн өсөлтийн талаас илүү нь болдог мах, гурил, төмс, ногооны илүү их нөөцтэй болно. Хүнсний хангамж нөөцөө хаана хэд байгааг шууд харж мэддэг цахим хяналт тогтооно. Энэ нь хэнд хэндээ амар. Айлаар бол идшээ бэлтгэдэг, үүцээ хийдэг улс болъё гэсэн шийдвэр юм. 

    5.    200 тэрбум төгрөг-Гал алдахгүй

    Импортын цахилгааны үнийн өсөлтийг өрх айлууддаа үүрүүлэхгүй. Үнэ тарифын зөрүүг нь нөхнө. Өвлийн ид хүйтнээс өмнө цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж янзалж, шинэчилж сайжруулж авна.

    6.    Нэг их наяд 600 тэрбум төгрөг.

    ТӨК-иудын 1,6 их наядын ногдол ашгийг төрийн өмчийн жинхэнэ эзэд болсон иргэддээ  зориулна. Төрийн өмч бол ард түмний өмч. Эзэн нь болсон иргэддээ үр ашгаа өгдөг байх нь шударга юм. Эрхэм гишүүд Та бүхний хоёр сарын өмнө баталсан хуулийг ёсчлон хэрэгжүүлэх нь Засгийн газрын хүлээсэн үүрэг юм. Төрийн өмчөөс иргэдийнхээ хүртэх үр өгөөжийг өсгөж арвижуулах, ил тод нээлттэй болгох дуусдаггүй яриаг дуусгахын төлөө Та бүхэнтэй нягт хамтран ажиллана. Төсөв үндсэндээ татварын орлогоос бүрдэж, тэр хэрээр баялаг бүтээгчдээ, хөдөлмөрлөж буй хүмүүсийнхээ нуруун дээр ачаа дарамт нэмж байгааг дорвитой засах бодитой алхам болно. Төсвийн тодотгол бол ТӨК-иудын ногдол ашгийг төсөл, хөтөлбөр нэрээр зарцуулахын оронд ард түмэндээ зориулах хоёр сарын өмнө баталсан хуулийг амьдралд хэрэгжүүлэх шийдвэр юм.     

    Эрхэм дарга, гишүүд ээ,

    Энэхүү төсвийн тодотголын үр дүнд 2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх 2.0 их наяд төгрөг байхаар тооцлоо. 

    Энэ бол зөвхөн тооны өөрчлөлт биш. Энэ тоо, үг бүрийн бүрийн цаана төрийн хэмнэлт бий. Эдгээр тоо, өгүүлбэр бүрийн ард монгол хүний  аж амьдрал, эрүүл мэнд, хүүхүүдийн боловсрол, цалин, тэтгэвэр бий. 

    УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс төсвөө иргэндээ зориулж, дарамтыг төрдөө авах тодотголын төслийг хэлэлцэн дэмжихийг хүсэж байна. Үнийн өсөлтөөс монгол хүн, монгол айл өрхүүдээ хамгаалахын төлөө шийдэл хэлэлцье. Цалин, тэтгэврээс өөр орлогогүй ахмад настан, төрийн үйлчилгээний албан хаагчдаа хамгаалахын төлөө ухаан бодлоо уралдуулъя. 

    Монголын баялгаа Монгол хүндээ зориулж, илүү маргаашийн төлөө өнөөдөр шийдье.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    7 минутын өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    2 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    3 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    4 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    9 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    2 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    4 долоо хоног

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.