ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төлөөлөгчид Украин болон Киевт очин, уулзалт хийснээс хоёр хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьжээ.
Тэд ийнхүү утсаар ярилцах үеэрээ Украины асуудлыг зохицуулах тал дээр голлон төвлөрсөн гэж Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна.
Энэ дайныг аль болох хурдан дуусгах хүсэлтэй, ингэсэн цагт АНУ, ОХУ-ын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээх үүд хаалга нээгдэнэ гэсэн байр суурийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп илэрхийлжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа “томоохон дэвшил” хийх хүсэлтэй байгаа бол “хоёр аугаа гүрэн цогц хамтын ажиллагаа бий болгох” тал дээр Владимир Путин санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн утсаар ярих үеэр Владимир Путин ОХУ Европын орнууд руу түрэмгийлсэн бодлого баримтлах төлөвлөгөөгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хоёр орны ерөнхийлөгч ийнхүү утсаар хэлэлцсэн нь 2026 он гарснаас хойших тав дахь тохиолдол юм байна.

0 сэтгэгдэл