Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Өнөөдөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөр тохиож байна. 1990 оны энэ өдөр манай улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүллээ.

    ***

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, анхдугаар чуулганаа эхэлсний 36 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол Төв Азийн цээжинд ардчиллын баян бүрдийг цэцэглүүлж, эрх зүйт төрийн тогтолцоог цогцлоох их үйлийн шанг татсан түүхт өдөр юм.

    Улс орны төдийгүй дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ээдрээ түвэгтэй байсан тэр цаг үед Монгол Улс нам төвт төрийн байгууллаас олон намт, ардчилсан тогтолцоонд шилжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн үндэс суурийг шинэ Үндсэн хуулиараа баттай тавьсан юм. Үүнд Монгол Улсын төрийн эрх барих анхны байнгын парламент-Улсын Бага Хурал давтагдашгүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

    Төрийн бодлого боловсруулах, хэлэлцэхэд олон ургалч үзлийн үүднээс хандаж, ялгаатай байр суурийг хүндэтгэн сонсох, нээлттэй мэтгэлцээнээр зөв шийдэлд хүрч, улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зөвшилцөн ажиллах парламентат ёс анхны загварыг Улсын Бага Хурал тогтоосон юм.

    Ардчилсан парламентын түшиг тулгуур нь ард түмний итгэл. Энэхүү итгэлийг дааж, иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалан, нийгмийн олон талын дуу хоолойг сонсож, төрийн шийдвэрийг ард түмэнтэйгээ хамт гарган, мэдлэг оюун, чин сэтгэл, улс төрийн эр зоригоо дайчлан ажилласан Улсын Бага Хурлын гишүүд өнөөгийн парламентчидад үлгэр жишээ болдог юм.

    Парламентын залгамж чанар нь өмнөх үеийнхээ ололтыг бататгаж, алдаанаас суралцах чадвараар илэрч байх ёстой. Ингэж чадвал төрийн бодлого тогтвортой байж, шинэчлэл нь үндэслэлтэй, хэрэгжилт нь тууштай байна.

    Ард түмнээс эрхээ авсан төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их Хурал өмнөх парламентуудын хүрсэн үр дүн, ололт амжилтыг үргэлжлүүлж, иргэдийнхээ өмнө байнга нээлттэй байж, үзэл бодол, байр суурь, санал гомдлыг сонсож ажиллахыг чухалчилж байна.

    Парламентын ажлын үр дүн нь баталсан хууль иргэдийн амьдралд ямар бодит ахиц бий болгож байгаад орших ёстой. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь парламентын онцгой үүрэг. Төрийн бодлого, хуулийн зохицуулалт иргэдийн амьдрал, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар эерэг үр дүн авчирч байгааг бодит баримтад тулгуурлан үнэлж ажиллах нь учирч буй саадыг арилгаж, хуулийн зохицуулалтыг засаж сайжруулахад дэм болно.

    Иймд Улсын Их Хурлаас “Нээлттэй парламент” шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн бат бөх гүүр, амьдрал дээр мэдрэгдэх бодит үр дүн байх юм. Үүнийхээ хүрээнд төрийн үйлчилгээний “И-Монголиа” системд “УИХ таныг сонсож байна” цэс нэвтрүүллээ. Энэ цэсээр 3 сарын хугацаанд 700 гаруй иргэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар олон чухал санал дэвшүүлээд байна.

    Олон улсын парламентын өдрөөр “Нээлттэй парламент” танхимыг Тамгын газрын дэргэд нээлээ. Иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд олон шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг. Энэ байдлыг бага ч болов хөнгөвчилж, Улсын Их Хурлын гишүүд, иргэдийг чөлөөтэй уулзаж, санал солилцох боломж бүрдүүллээ. Танхим нээгдсэнээс хойш Улсын Их Хурлын 10 гаруй гишүүн нийт 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь биечлэн сонсжээ.

    Мөн цахим шинэчлэлүүдийг үргэлжлүүлж, санал хураалтын дүн, хуулийн хувийн хэрэг, гишүүний асуулт, асуулгын хариу, хяналтын сонсголуудын мэдээлэл, гишүүдийн ирц, тайлан зэрэг хуулийн хүрээнд ил болгож болох бүхий л мэдээллийг нээлттэй болголоо. Үүгээр иргэд Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааг бодит цагийн горимоор хянах боломж бүрдсэн.

    Парламент иргэдээ зүгээр л сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажилладаг байх ёстой. Иргэн өөрт хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь олж авч, хэлэлцэж буй асуудлыг ойлгож, саналаа хүргүүлж, шийдвэрт нөлөөлөх боломжтой байх ёстой.

    Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн бүрийн хариуцлагаас хамаардаг. Парламентын нээлттэй, ил тод байдлыг улам сайжруулснаар иргэдэд сонгосон төлөөлөгчийнхөө ажилд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхөд ач холбогдолтой төдийгүй Улсын Их Хурлын гишүүдийн үг, үйлдэл, хариуцлага дээшлэх, сахилга, ёс зүйг эрхэмлэн, үүргээ чин шударгаар гүйцэтгэхэд дэмжлэг болно.

    Амдралын бодит шаардлагаас үүдсэн үндэслэлтэй шийдвэрийг ард иргэдтэйгээ хамтарч, ойлголцож гаргадаг, хэрэгжилтийг тууштай хянадаг парламентыг бэхжүүлж хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний үүрэг юм. Улс орныхоо ирээдүй, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэх Улсын Бага Хурлаас бүрдсэн үнэт зүйлийг улам хөгжүүлж, парламентын залгамж чанарыг өвлүүлэн үргэлжлүүлэх эрхэм үйлс батдах болтугай.

    Нийт ард иргэддээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ

    2026.09.13

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    25 минутын өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    16 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    16 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    16 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    16 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    21 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.