Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2026.08.27/ тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийг хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа.

    Ерөнхий захирал Жеоржес Тернес, Улсын Их Хурлын даргын Люксембургт хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах ач холбогдолтойг тодотгов. Мөн тэрбээр хэдийнэ хэрэгжүүлж эхлээд үр дүнгээ өгөөд буй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаас гадна банк санхүүгийн салбар, сансрын болон хиймэл дагуулын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэсэн юм.

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

    Ялангуяа эрүүл мэндийн салбар Монгол, Люксембургийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг Улсын Их Хурлын дарга тодотгоод, өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улсаас эмнэлгийн дэд бүтэц, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, телемедициний тогтолцоог сайжруулах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хөрөнгө оруулсны үр дүнд нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан зүрх судасны өвчлөл тав дахин буурч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

    2001 оноос хойш Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих болсныг Улсын Их Хурлын дарга уламжилсан.

    Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, давхар татвар ноогдуулахгүй байх Сангийн яамд хооронд байгуулсан харилцан ойлголцол санамж бичгүүдийн талаар тэмдэглээд, парламентын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй дэмжин  ажиллана гэдгээ илэрхийлэв.

    Мөн Монгол Улс хиймэл дагуул хөөргөж ашиглах бодлого барьж буйг дурдаад, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах боломж бий хэмээлээ.

    Уулзалтын үеэр Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернес, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах санд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж бодитой хувь нэмрийг оруулахаар шийдвэрлэсэн талаар дуулгасан юм.

    Люксембургийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

    Дараа нь Улсын Их Хурлын дарга Люксембургийн санхүүгийн дүүрэгт орших Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Люксембургийн хөрөнгийн бирж 10 жилийн өмнө “Ногоон бирж” нэртэй шинэ платформыг нээж, хувийн хэвшлийн хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн тус биржийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулсан. 1960-аад оны эхээр ам.долларын бонд босгох ажлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж Малайз, Солонгосын компаниудтай бондын үнэт цаасыг гаргаснаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулах болжээ.

    Люксембургийн хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хамгийн том, аюулгүй бондыг арилжаалдаг бөгөөд дэлхий дээрх 3 ам.доллар тутмын нэг нь буюу 100 ам.долларын 30 нь тус хөрөнгийн биржид бүртгэлтэй гэсэн мэдээллийг өгсөн. Эдүгээ тус бирж 8.5 их наяд ам.доллар, еврогийн бонд босгосон ажээ.

    Уулзалтын үеэр тус биржийн удирдлагууд бондын арилжаанд Монголын нэр бүхий банкуудаас “Голомт” банк амжилттай оролцсон талаар дурдаад, цаашид дэд бүтэц, эрүүл мэнд, ой, усны нөөцийг хамгаалах чиглэлээр тэрбум хүртэлх ам.доллар, еврогийн хөрөнгө оруулалт босгох боломж бий гэсэн мэдээллийг өгсөн.

    Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзав

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн айлчлалын төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм.

    Ерөнхий захирал Андрю МакДауэл Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дуулгав.

    Он жил өнгөрөх тусам харилцан ашигтай хамтын ажиллагаа бодитой төсөл, хөтөлбөрүүдээр баяжиж байгааг тэрбээр тэмдэглээд, дахин төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэргээс гадна 100 сая ам.долларын санхүүжилттэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улс 2011 оноос хамтын ажиллагаа эхэлсэн ч  төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархаж буйг уламжилсан.

    Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжин, утааны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцолсон юм. Азийн хөгжлийн банктай уг төслийг хамтран хэрэгжүүлснээр олон талын хяналттай, илүү үр өгөөжтэй байсныг С.Бямбацогт дарга онцолж байлаа.

    Тэрбээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж, улс оронд нүүрлээд буй бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдлын асуудлыг олон улсын оролцоотойгоор шийдвэрлэн шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан бөгөөд цаашид Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг байгаль орчныг хамгаалах, сэргээхэд чиглэсэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буйг тодотгосон юм.

    Уулзалтын үеэр Монгол Улсад оруулахаар төлөвлөж буй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад асуудлаар санал солилцлоо.

    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов.

    Үүгээр Монгол Улсын Их Хурлын даргын Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөж, Бельгийн Хаант Улсад хийх айлчлал эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Монгол, Солонгосын талууд 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

    2026-07-10, 12:41

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    50 минутын өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    1 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    17 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    17 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    17 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    17 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    22 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.