ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 9 дүгээр сарын 1-ний өдөр ШХАБ-ын дээд түвшиний хуралдаанд оролцох үеэр Киргиз Улсын Бишкек хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзах бол есдүгээр сарын 2-ны өдөр Алс Дорнодын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзалт хийнэ хэмээн Оросын Засгийн газрын ТАСС агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, талууд Орос, Монголын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох ажээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Владивосток хотноо болно.
Эх сурвалж: ТАСС

0 сэтгэгдэл