Зохиолч Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгдэж, япон хэлээр хэвлэгдэж буй анхны монгол роман болсон байна.
Романыг, утга зохиол судлаач, багш, Монголын уран зохиолыг Японд сурталчлах чиглэлд олон жил идэвхтэй ажиллаж буй Абирү Михо орчуулжээ.
“Азийн утга зохиолын номын сан” цувралын 9 дэх боть болж буй энэ романы редактораар Араки Шүн ажиллаж, хавтасны зураг, дизайныг Сано Юяа бүтээсэн байна. Японы Камакүрад төвтэй "Shunjusha" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг романыг номын дэлгүүрүүд энэ сарын 15-наас эхлэн борлуулах аж.
Г.Аюурзанын бичсэн хоорондоо уялдаа бүхий дөрвөн романы эхнийх нь “Шүгдэн” бөгөөд дараагийнх болох “Бөөгийн домог” романыг орчуулагч Р.Мөнхзул франц хэлээр хөрвүүлсэн нь 2024 оны нэгдүгээр сард Парист хэвлэгдсэн билээ.


0 сэтгэгдэл