Ekhoron.mn
    Онцлох

    Монголын эзэнт гүрний үеийн 7 дурсгалыг малтан судалж, ховор олдворууд олжээ

    2026-05-28, 16:08

    “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулна

    2026-05-27, 19:56

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    2026-05-26, 20:56
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Н.Учрал улс төрөө даахааргүй боллоо…

      2026-05-19, 12:22

      Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд: Фукидитийн урхи

      2026-05-14, 15:40

      Ши Жиньпин, Доналд Трамп нарын хэлэлцээ ба Америк-Хятадын ашиг сонирхлын илэрхийлэл

      2026-05-14, 15:27

      УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Жеффри Эпштэйний хэрэг Монгол Улсын эрх ашгийг хөндсөн эсэхээр асуулга тавив

      2026-04-30, 15:30

      Борцгор хотонгийн өчил

      2026-04-17, 13:24
    • Gana Weekly Talk

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32

      Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

      2026-03-23, 13:15

      Д.Жамъяншарав : “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна

      2023-06-09, 11:31

      Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод...

      2022-07-06, 11:23
     | 
    Ekhoron.mn

    Н.Учрал улс төрөө даахааргүй боллоо…

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Өмнө нь: Улс орны хөгжил тэр улсынхаа улс төрийн тогтвортой байдал, төрийн залгамж чанар хоёроос шууд хамааралтай. Энэ хоёр нэр томьёог бид нар маанийн зургаан үсэг шиг сонсож, цээжилсэн. Улстөрчид байнга ярьсаар тархинд тогтоосон. Гэвчиг тэд нарын олонх нь энийгээ хэрэгжүүлдэггүй. Тиймийн учраас Монгол Улс хөгжил ярих боломжгүй, хөл гараа жийлцсэн тамын тогоондоо оршиж буй. Энэний ээлжит сонгодог жишээг Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал үзүүллээ.

    Х.НЯМБААТАРЫГ ГЭНЭТ ЧӨЛӨӨЛСӨН НЬ МАН-Д ДАХИН ХАГАРАЛ ҮҮСГЭВ

    Уул нь улс төрийн урьдаас төлөвлөсөн хар нүүдлүүд баасан гарагт болдог номтой. Тэгсэн нь Н.Учрал өнгөрөгч бямба гарагт: Х.Нямбаатарыг чөлөөллөө гэж мэдэгдэл хийлээ. Шалтаг нь нөөцийн мах. Логик арай л муутай. Алдаа. Шулуухандаа: Туулын хурдны замаас боллоо гэсэн бол дээр байсан юм. Нөөцийн махаар шалтаглахдаа: Өөрөө бараг очиж үзээгүй "Хүчит шонхор" дээр очсон нь бас алдаа. Хүчит шонхорынхон, нөөцийн махныхан хоёр үндсэндээ өрсөлдөгчид. Зөвлөхүүд нь бас махны мэдлэг муу байна л даа.

    Ийнхүү хаа хамаагүй нөөцийн махаар Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлнө гэчихсэн. Нэмээд: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг дуудаад: Х.Нямбаатарыг маш нарийн, нэгбүрчлэн шалга гэж тушаал өгч харагдав. Энүүгээр: Энэ зүгээр Н.Учралын улс орноо бодсон чөлөөлөлт биш, улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж байгаа операци гэдэг нь ойлгогдов.

    Дамжаад тэр Хотын МАН-ын даргынх нь ажлыг хураана. Хурал зарлахаар төлөвлөсөн дуулдсан. Уулаасаа: МАН-ын 50-иас дээш хувийг атгадаг Хотын МАН-ыг атгахгүй болохоор Н.Учрал ч, Дарга ч намаа барьж чадахгүй байгаа. Тийм болохлоор Х.Нямбаатараас 27 оны сонгууль бужигнахаас өмнө Хотын МАН-ыг авч буй нь энэ. Харамсалтай нь энийг хийхдээ монголчуудын гол хүнс дээр бодлогын алдаа хийчихлээ. Хажуугаар нь МАН-ын дарга Н.Учрал намаа дахиад хагалчихлаа. Хотын МАН-ыг ялалтад хүргэсэн Х.Нямбаатар багтайгаа л байж таараа. Баг нь энийг эсэргүүцэж л таараа. Хотын МАН-ын багаас нь гадна МАН-ын хэмжээнд Х.Нямбаатарт талтай гишүүд нь дийлдэг. Тэр бүү хэл: Энэ Х.Нямбаатар их хачин. Түүнийг дэмждэг хүмүүсийн нэлээн хувь нь нам бус болон АН-ынхан байдаг юм билээ. Гол нь: Н.Учрал ингэснээр МАН-ын хагарал дахичихлаа. Өмнөх хагарал нь: Ноднингийн зургадугаар сард Хамтарсан Засгийн газрыг тараасан, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаас эхлэлтэй. УИХ дахь бүлгээсээ эхлээд Тусгаар тогтнолын ордон, тэрнээсээ гараад гудамж талбайд ч хагарч хуваагдсан байдалтай. Л.Оюун-Эрдэнийн дараа МАН-ыг хумьж, нэг малгай дор хураах бяртай толгой олдоогүй. Спикер асан, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгосон нь алдаа болж хувирсан. Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг бүх талаар нь хааж боогоод орхисон. МАН-аа ч самарч хаяад явсан. Нэгэнтээ МАН-даа халтай учир намын дарга болж чадсангүй. Г.Занданшатарыг Ерөнхий сайд байхад намын даргаар Н.Учралыг тавьсан. Г.Занданшатар нэгэнтээ УИХ-ын гишүүн биш, намын дарга биш, нэг ёсондоо улс төрийн дархлаагүй тул Ерөнхий сайдаар удсангүй. Гэвчиг тэр Ерөнхий сайдаар удаагүй нь МАН-ын хагарал улам ангайснаас болсон. Тиймийн учраас намын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгосон. Н.Учрал өөрөө ч спикерээс түлхүүлэн бууж Ерөнхий сайд болох ажилд гар бие оролцсон. Гээд Ерөнхий сайдын хувиар эдийн засгийг өөд татаж бардаггүй. Алхам бүрдээ Г.Занданшатарын сэндийчиж орхисон эдийн засгийн хүндрэлүүдтэй тулах болсон. Н.Учрал Ерөнхий сайд болоод мега төслүүдийг зогсоож, эдийн засгийг эвхсээр байсан ч МАН-ынхан нь дуугүй л байсан. Засгийн газраа хоёр талаас бүрдүүлж намынхаа эв нэгдлийг хангалаа гэж МАН-ынхан хараад байж. Гэтэл нь: Нэг л бямба гарагт Хүчит шонхор зах дээрээс намаа хагалах мэдэгдэл хийчих нь тэр. Х.Нямбаатарыг "Хүчит шонхор" дээрээс, тэгээд нөөцийн махаар чөлөөлнө гэж хэний санаанд буух вэ дээ. Юмхнаар юм хийчихдэг овоо л овсгоо аж.

    ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭЭД БАЙГАА Н.УЧРАЛД ӨӨРТ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ

    Н.Учрал бол өөрт олдсон үүлэн чөлөөг гайхам ашигласан. МАН-ын гурван ялалтын эхний цикль 10 жилийн өмнө тохиосон. Тэгэхэд Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, бас нэмээд өөртөө байгуулсан Монголын залуу багш нарын холбооныхоо ерөнхийлөгчөөр ажилладаг залуу байв. Тэгээд 16 онд УИХ-ын гишүүн болж байж. 18 онд ЖДҮ-д холбогдсон. Тэр: Би биш, аав авсан зээл гээд өөрийгөө тойруулсан. 19 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон. 20 онд дахиж нэр дэвшээд хоёр дахиа гишүүн болсон. 22 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Цахимын сайд, 24 оны сонгуулийн дараа дахиад л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын дарга, 25 онд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас буулгалцаад Г.Занданшатарын Засгийн газрын Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, 22-26 он хүртэл Цахимын сайдаас Ерөнхий сайд, дунд нь МАН-ын дарга болсон, УИХ-ын дарга хийгээд үзсэн. Түүхэн дэх CV-гээ бол биччихсэн. Гэм нь: Н.Учрал юу бүтээв гэхлээр хэцүү, хомс.

    Эсрэгээрээ: Эдүгээ Н.Учрал өөр гарагаас ирсэн мэт аашлах нь туйлын зохимжгүй. Түүний шүүмжлээд, буруутгаад байгаа бүх юм өөрийнх нь хийсэн, гар бие оролцсон ажил. Тиймийн учраас: Н.Учрал өөртэйгөө тэмцээд, өөрийгөө үгүйсгээд байгаа гэсэн үг. Тэгэхлээр өөрт нь хариуцлага хүлээлгэх ёстой.

    УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ Н.УЧРАЛЫГ УНАГАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

    Н.Учрал АН-ынхны: УИХ-ын дарга нам бус байх ёстой гэсэн шаардлага дээр дөрөөлөөд Ерөнхий сайд руу буусан. Засгийн газраа намынхаа 30:32-ын төлөөллөөс бүрдүүлээд л. Намынхан нь: Нам одоо нэг эвээ оллоо гэж харсан. Гэвчиг үгүй. Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлж Хотын МАН-ын чөлөөлж авах гэсэн нь намаа дахиад хагалчихав. Энийг дагаад Н.Учралын нэр шууд уруудлаа. Ердөө л өнгөрөгч долоо хоногт тээр дор байсан АН-ын О.Цогтгэрэл шоволзоод эхлэв. Тэрээр С.Баярцогтыг генсек болгосноосоо хойш сүрд нь дарагдлаа гээд сүрхий шүүмжлүүлээд, бага зэрэг бүдгэрээд байсан юм. Гэлээ гэхдээ О.Цогтгэрэл, ер нь АН-ынхан нар үзэхээр боллоо. МАН-ын Н.Учралыг бямба гаригт намаа самарч байхад АН-ынхан ням гаригт уулзаад: Эдийн засгийн уналт, инфляцын өсөлтөөр Н.Учралыг унагахаар ярилцаж. Энэ нь: Энэ долоо хоногт АН-ын хэн нэг гишүүн бланк дээрээ гарын үсэг зуруулаад эхэлнэ гэсэн үг.

    Базах нь ээ: Намаа 100 хувь авах Даргын хүсэл, 27 онд Ерөнхийлөгчид үзэх намынхныхаа сонирхол хоёрын хүч хавсарсан шахаагаар хийсэн улс төрөө Н.Учрал даахааргүй боллоо. Х.Нямбаатарын ардаас удалгүй явах нь ээ. Уул нь: Н.Учрал жаахан л ухаан гаргаад улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, төрийн залгамж чанарыг хэрэгжүүлсэн бол өөрийн өвтэй Ерөнхий сайд болж түүхнээ үлдэх байлаа…

    Ө.БАТБИЛЭГ

    Эх сурвалж: Өдрийн сонин

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Тавдугаар сарын 31-нд тохиох Бурхан багшийн их дүйчэн өдрөөр түүний 2 шавийн ариун ринсэлийг зална

    1 өдрийн өмнө

    “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

    1 өдрийн өмнө

    Монголын эзэнт гүрний үеийн 7 дурсгалыг малтан судалж, ховор олдворууд олжээ

    1 өдрийн өмнө

    Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Ажлын хэсэг Жеффри Эпштэйний хэрэг дэх Монголтой холбогдох мэдээллүүдийг нарийвчлан шалгаж байна

    2 өдрийн өмнө

    Евроазийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын Түр худалдааны хэлэлцээр 7 дугаар сарын 22-ны өдрөөё хүчин төгөлдөр болно

    2 өдрийн өмнө

    “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулна

    2 өдрийн өмнө

    СОР17: Бага хурлын холбогдолтой зам талбайн ажил 7 дугаар сарын 1-нд дуусна

    3 өдрийн өмнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    3 өдрийн өмнө

    “Сибирийн хүч-2” төслийн үндсэн нөхцөлүүд дээр ерөнхийдөө ойлголцолд хүрсэн гэжээ

    3 өдрийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлэг Батлан хамгаалалхын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ

    4 өдрийн өмнө

    Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ

    4 өдрийн өмнө

    12 дугаар анги төгсөгчдийн ЭЕШ 6 дугаар сарын 25-28-нд болно

    5 өдрийн өмнө

    Калифорнид химийн бодис алдагдах эрсдэл нүүрлэжээ

    5 өдрийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага хүргүүлнэ

    6 өдрийн өмнө

    Тавдугаар сарын 28 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд

    6 өдрийн өмнө

    Б.Солонгоо: Монголын баялгийн хамаг өрмийг Рио Тинто хамаад монголчууд бид хусамтай л үлдэх бодит эрсдэл хэвээр байна

    1 долоо хоног

    НҮБ-ын Ойн форумын 22, 23 дугаар чуулганыг даргална

    1 долоо хоног

    “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийг байгууллаа

    1 долоо хоног

    Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

    1 долоо хоног

    Монголын бурханы шашны тэргүүн, Х Богдын мэлмий гийсэн өдөр тохиов

    4 долоо хоног

    УИХ дахь АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага хүргүүлнэ

    6 өдрийн өмнө

    “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулна

    2 өдрийн өмнө

    УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Жеффри Эпштэйний хэрэг Монгол Улсын эрх ашгийг хөндсөн эсэхээр асуулга тавив

    4 долоо хоног

    МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын даргад нэр дэвшсэн Д.Ихбаярыг дэмжжээ

    4 долоо хоног

    Казахстанд 2026-2027 оны хичээлийн жилд суралцах 25 хүртэлх суралцагчид тэтгэлэг олгоно

    4 долоо хоног

    “The HU” хамтлаг АНУ дахь ээлжит аялан тоглолтоо энэ сарын 12-ноос эхлүүлнэ

    3 долоо хоног

    Зохиолч Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгджээ

    3 долоо хоног

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгджээ

    2 долоо хоног

    Чингис хааны хар сүлдийг залж байсан Тугийн сүм

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.