Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Борцгор хотонгийн өчил

    Эхорон6 сар
    Share
    Facebook Twitter Email

    Бүгдээрээ сайн уу, би бол борцгор хотон.
    Би жижиг шувуу биш. Бие минь 170 см орчим, далавчаа дэлгэхэд бараг хоёр метр хүрнэ. Харин жин маань 13 кг орчим. 
    Би цагаан өнгөтэй, нуруу маань бор сааралдуу, дагз, шилний минь өд буржгар. Хамгийн их анзаарагддаг зүйл гэвэл хошуу минь. Урт, өргөн, доороо шар сарьсан ууттай. Үржлийн үед тэр уут маань улаан туяа ордог юм.
    Би нисэхдээ хүзүүгээ гэдрэг нугалж, далавчаа цөөн, хүчтэй дэвж нисдэг. Алсаас харахад удаан мэт боловч би ус, салхины урсгалыг сайн мэдэрдэг юм.
    Миний амьдрал нууртай салшгүй холбоотой. Дэлхий дээр цөөхөн нуур л надад өндөглөх боломж олгодог. Тэдний нэг нь Монголын баруун хязгаарт орших тусгай хамгаалалттай Хар ус нуур. Жил бүр би өвөлжсөн газраасаа хаврын төгсгөлд хөдөлж, урт зам туулан энд ирдэг юм. Шар мөрний эх, Балканы хойг, Персийн булан гээд холын холоос ирсэн бидний зам эцэстээ энэ нуурт хүрнэ.
    Хар ус нуур бол бидний гэр орон. Энд бид үр төлөө өлгийдөн авдаг. Зэгс, тачирдуу ургамлын дунд, ус шаваргүй, зэлүүдхэн эргээр бид цугларна. Тураг гогойнуудтай зэрэгцэн, хатсан зэгс, өвсний ишээр бараг метр орчим өндөр, өргөн үүр засна. Би гурван нас хүрч байж үржилд ордог. Тэгээд хаврын сүүлчээр цагаан, шаргал туяатай өндгөө гаргана. Заримдаа нэг, заримдаа хоёр, ховор тохиолдолд тав, зургаан өндөг гаргадаг юм.
    Бид өндгөө ойролцоогоор дөчөөд хоног дардаг. Ангаахай маань төрөхдөө өдгүй, нүдээ нээгээгүй байдаг. Гэхдээ удалгүй цагаан өд ургаж, усанд сэлж сурна. Хөөрхөн байгаа биз. Эхлээд бид ангаахайнууддаа хагас загасаар хооллодог ба томрохоор нь бүтэн загасаар хооллодог юм. Дал гаруй хоногийн дараа тэд минь далавчтайгаа танилцаж эхэлдэг.
    Зуны дунд үеэс бид бүллэж, намар орой болж, өвөлжих газрын зүг буцах цаг иртэл загас элбэгтэй нуур дамждаг.
    Гэхдээ нуурын амьдрал заримдаа хэцүү л дээ. Усны түвшин хэт буурах эсвэл огцом нэмэгдэхэд миний үүр сүйтгэгддэг. Жишээ нь, эргийн ургамал талхлагдвал өндөг минь ил гарна. Хүн ойртвол би үүрээ орхин нисэх шаардлагатай болно. Тэр хооронд цахлай, үнэг ирж, үүрийг минь сүйтгэх үе бий. Тиймээс шувууны үржлийн үед нь маш хянамгай байх нь чухал. Тиймээс шувууны өндөг дээр сүүдрээ бүү тусга гэдэг нь ийм учиртай юм шүү дээ.
    Зарим нутагт миний хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил байсан. Нэг хотон алга боллоо гэхэд өчүүхэн мэт санагдаж магадгүй ч бид Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарч байна. Нээрээ Монгол Улсын Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ маань 11,790,000 төгрөгтэй тэнцдэг юм байна лээ.
    Нэгэн цагт Монголд бид 200 орчим байлаа. Дараа нь тоо толгой маань багассан. Сүүлийн жилүүдэд цөөн тоогоор Монголдоо эргэн ирж эхэлсэн ч үүнийг бүрэн сэргэсэн гэж үзэж хараахан болохгүй. Тиймээс Монголчууд та бүхэн минь биднийг хамгаалж чадахгүй устгавал дэлхийн нэгэн өвөрмөц генетикийн салбар шугам бүрмөсөн устаж үгүй болох эрсдэлтэй.
    Би бол борцгор хотон. Миний амьдрал нуурын усны түвшин, хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөрчлөгддөг. Хэрвээ хаврын нэг өдөр Хар ус нуурын эрэг дээр зогсоод цагаан өнгөтэй, буржгар үстэй дагзтай, том хошуутай шувуу олж харвал түр зогсоод, намайг хараарай.
    Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    The Nature Conservancy in Mongolia
    Монголын Байгалийн Өв Сан
    "Өнө Мөнхийн Монгол" хөтөлбөр 

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.