Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Парламент яагаад 126 гишүүнтэй болсон бэ?

    Эхорон4 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улс 2023 онд улс төрийн тогтолцоонд нэгэн чухал шинэчлэл хийсэн нь Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж нэмсэн шийдвэр юм. Энэ шийдвэр нь зөвхөн тоон өөрчлөлт бус, парламентын төлөөлөх чадавхыг нэмэгдүүлэх зорилготой институцийн шинэчлэл юм. Ингэснээр хууль тогтоох байгууллага илүү олон өнцгөөс асуудлыг хэлэлцэх, иргэдийн төлөөллийг илүү бодитоор тусгах боломж нэмэгдэж байна.
    Гэсэн хэдий ч олон нийтийн дунд “гишүүдийн тоо хэт олдсон”, “зардал нэмэгдсэн” гэх мэт шүүмжлэл өрнөж, зарим тохиолдолд улс орны тулгамдсан асуудлыг бүхэлд нь парламентын 126 гишүүнтэй холбон дүгнэх хандлага ажиглагдаж байна. Парламентын талаарх ийм шүүмж нь шинэ зүйл биш бөгөөд өмнөх 76 гишүүнийг ч шүүмжилж л байсан. Мөн төлөөлөх чадвар сул, асуудалд мэргэжлийн өнцөг харагдахгүй, эрүүл шүүмжлэл хүчтэй өрнөдөггүй байсан.  
    Парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх асуудал нь олон жилийн турш хэлэлцэгдэж ирсэн бөгөөд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бодитой хэрэгжиж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлсэн. Тэгэхээр энэ шинэчлэлийн шалтгаан, ач холбогдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлье. 
    ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ШИНЭ САНАА БИШ 
    76 гишүүнтэй УИХ-ыг “давжаа” байна, гишүүдийн тоог нэмэгдүүлж УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хуульчид, улс төр судлаачид үзэж, байр сууриа сүүлийн 20 орчим жил илэрхийлж ирсэн. Тэд УИХ-ын гишүүдийн тоог 23-аас 38-аар нэмэгдүүлэх санал гаргаж байсан.  
    Улс төр судлалд парламентын гишүүдийн тоо нь хүн амын тоотой уялдах ёстой гэж үздэг. Манай улсын хувьд энэ тоо 152 орчим байж болох тооцоо байдаг.
    Өмнө нь УИХ дээр энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж байсан ч хэлэлцэх хугацаа хомс, улс төрчдийн ойлголцол бүрдээгүй, иргэдийн дэмжлэг дутмаг зэрэг шалтгаанаар үр дүнд хүрч чаддаггүй байсан. 
    УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШАЛТГААН 
    1. Хүн ам, сонгогчдын тоо өссөнөөр УИХ-ын төлөөлөх чадвар буурсан. 1992 онтой харьцуулахад Монгол Улсын хүн ам 66 хувь, сонгогчдын тоо 85 хувиар өссөн. Энэ нь УИХ-ын нэг гишүүнд ногдох сонгогчдын тоо нэмэгдэж, гишүүн-сонгогчийн харилцаа сулрах нөхцөл бүрдсэн. 
    2. УИХ-ын гишүүний тойрогт хэт төвлөрч, хөрөнгө ихээр зарцуулах болсон нь парламентын төлөөллийн чанарт сөргөөр нөлөөлсөн. Энэ нь парламентын төлөөллийн чанарыг сулруулж хүйсийн тэнцвэргүй болсон. 
    3. УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчдод таалагдах, дахин сонгогдохын тулд орон нутгийн улс төр, нийгмийн шийдвэрт нөлөөлөх болсон. Зарим гишүүд Засгийн газрын бодлоготой зөрчилдөх, ашигтай нөхцлөөр тохиролцож эхэлсэн. 
    4. Парламентын бие даасан байдалд Засгийн газар нөлөөлөх болсон. УИХ-ын гишүүд сайдын албыг давхар хашсанаар Засгийн газрын бодлого УИХ-аар шууд батлагдахад давуу тал болж эхэлсэн. Энэ нь УИХ засгийн газраас өргөн барьсан бодлогыг олон талаас нь шүүн хэлэлцэх чадамжгүй болгож, шууд батлагдахад нөлөөлдөг болсон. 
    5. Гадаад орчны өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдлыг харгалзан төрийн чадавхыг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Учир нь сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал хурцдаж, гадаад орчны эрсдэл нэмэгдэх болсон. Иймд асуудлыг парламентаараа шийдвэрийг илүү өргөн хүрээнд хэлэлцэх боломж бүрдүүлэх нь аюулгүй байдлын ач холбогдолтой юм.
    Энэ бүхнийг шийдвэрлэх боломжит арга нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх байсан юм. Тиймээс 2022 онд 25 нам уриалга гаргаснаар УИХ 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. 
    ЭНЭ ШИЙДВЭРЭЭС БИД ЮУ ОЛЖ АВСАН БЭ? 
    1. ПАРЛАМЕНТ ОЛОН УРГАЛЧ БОЛСОН. УИХ анх удаагаа 5 нам, эвслээс бүрдсэн. Энэ бол УИХ асуудлыг олон талаас хэлэлцэх боломж бүрдсэн. Өмнөх найман удаагийн парламентад дээд тал нь 4 нам, эвсэл сонгогдож байсан. Сонгуулийн мажоритар тогтолцоо нь УИХ-ын 1992, 2000, 2016, 2020 оны ээлжит сонгуулиудад “супер мажоритар олонх” бүрдэхэд нөлөөлж байсан. Мөн УИХ-ын 2012, 2024 оноос бусад бүх сонгуульд сонгогчдын 30-60 хувийн санал  суудалгүй хоцорч байсан. 
    2. ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨХ ЧАДВАР НЭМЭГДСЭН. УИХ-д эмэгтэйчүүдийн, ахмад настны, залуусын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тус тус нэмэгдсэн. Энэ бол парламент анх удаагаа олон талын төлөөлөлтэй, хүртээмжтэй болохын эхлэл юм. Тодруулбал, Монгол Улс анх удаа УИХ-ын гишүүдийн 25 хувь эмэгтэй, 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, ахмад настан, залуусын төлөөлөлтэй болсон. Мөн анх удаа казак үндэстнээс эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ дэвшлийг зарим олон улсын байгууллага, судлаачид “оролцоотой парламент” бүрдэж байгаа нь хүний эрх хэрэгжих, иргэдийн санал бодол бодлогод бодитоор тусаж, нийгмийн тогтвортой байдал болон ардчиллын чанарыг сайжруулах үндсэн нөхцөл болж байна.
    3. ХАРААТ БУС МЭРГЭЖЛИЙН ГИШҮҮДТЭЙ БОЛСОН. УИХ тойрогт анхаарахгүй, хэний ч дарамтад орохгүй, хараат бусаар мэргэжлийн шийдвэр гаргадаг гишүүдтэй болсон. Энэ бол жагсаалтын ач холбогдол. Бид л буруутгаад байгаа болохоос тэд хэн нэгэнд таалагдах бус асуудалд мэргэжлийн үүднээс хандаж үндэсний хэмжээнд шийдэл гаргаж байна. Мөн сонгогчдод бодлогын сонголт хийх боломжийг олгож байна. 
    ШИНЭ БҮХЭНД СОРИЛТ ТУЛГАРДАГ
    1. УИХ-ын гишүүд тойрогт барьцаалагдаж шийдвэр гаргадаг байсан. Тэдний зорилго тойрогтоо л хөрөнгө хуваарилах байсан. Харин одоо жагсаалтын гишүүд асуудлыг үндэсний хэмжээнд харж, шинжлэх ухаанчаар хэлэлцэж байгаа нь тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд намын нэрээр сонгогдсон гэж дүгнэхэд, дайрахад хүргэж байна. Ер нь цаашид “бодлогын нам”-тай больё гэж бодож байгаа бол тойргийн улс төрөөс татгалзъя. 
    2. УИХ-ын гишүүд иргэдээс холдлоо, ирж ажлаа тайлагнахгүй байна, би энэ хүнийг танихгүй гэсэн гомдол гарч байна. Энэ бол сонгогчид тойргийн улс төрөө санаж байгаа л үзэгдэл. Жагсаалтын гишүүд тойргийн сонгогчдын төлөө биш бүх ард түмнийг бодож л шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр тань дээр биеээрээ очиж чадахгүй ч та бүхний төлөө шийдвэр гаргана гэдэгт итгэх хэрэгтэй.   
    3. Цаашид Монгол Улс эрх зүйн шинэчлэлээсээ ухрахгүй байх, парламент өөрийнхөө төлөөлөх чадавхыг нэмэгдүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах, Алсдаа сонгуулийн хувь тэнцүүлэн сонгох аргыг нэмэгдүүлэх нь зөв. 
    Эцэст нь хэлэхэд, 126 гишүүнтэй шинэ парламент нь гишүүний эрх мэдлийг бууруулж, 76 “дарга” бус 126 төлөөлөгчтэй байх боломжийг бүрдүүлсэн чухал өөрчлөлт юм. Ингэснээр парламент илүү хүртээмжтэй болж, ард түмний төлөөллийг бодитоор илэрхийлэх институц болон хөгжих нөхцөл бүрдэж байна. Аливаа шинэчлэл шууд үр дүнгээ өгөхөд хугацаа хэрэгтэй. 
    Энэ Улсын Их Хурал нь нийт иргэдийн эрх ашгийг төлөөлөх, асуудлыг олон ургалч үзэл баримтлалын хүрээнд тал бүрээс нь хэлэлцэн, оновчтой шийдвэр гаргах үндсэн үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болж байна.

    Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од (МУБИС)

    2026.04.15

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    2 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    4 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    5 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    6 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    13 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    2 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.