Ekhoron.mn
    Онцлох

    3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортлох шатахууны гаалийн албан татварыг тэглэв

    Өчигдөр, 18:22

    2027 оны төсөв: Цалинг 10-20 хувь, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

    Өчигдөр, 09:00

    Ш.Энхийн-Од NBA-ийн G лигт “Орландо Мэжик” багийн харьяа “Осеола Мэжик”-ийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ

    2026-10-06, 16:30
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 17 тэрбум төгрөгийн өр үүсээд байсны 7 тэрбумыг барагдуулаад байна

    Эхорон1 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газар болон Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад аймгуудын Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахимаар оролцов. 
    Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос тавьж буй шаардлагуудад албан ёсны хариулт өгч, Мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагаа, анхан болон дунд шатны байгууллагуудад тулгамдаж буй асуудал, малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, мал эрүүлжүүлэх үйл ажиллагааны төсөв, санхүү, зохион байгуулалт зэрэг сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 17 тэрбум төгрөгийн өр үүсээд байсны 7 тэрбумыг нь барагдуулаад байгаа, мөн мал эмнэлгийн байгуулллагын нэгдсэн хяналтын систем ажиллахгүй болоод байсныг сэргээж үйл ажиллагааг нь хэвийн болгосон, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, хэд хэдэн хуулийн төсөл боловсруулаад байгааг дурдлаа. Үүнд малын хөлийн татварыг нэмэгдүүлэх агуулгатай хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж байгаа бөгөөд үүнийг дагаж Төсвийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт орно гэдгийг онцлов. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулснаар малын хөлийн татвараас төвлөрдөг орлогыг 13 зүйлд зарцуулдаг байдлыг өөрчилж, мал эрүүлжүүлэх, мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хувийг нь зориулах зохицуулалт бий болно гэдгийг сайд онцоллоо. Мөн УИХ дээр яам, агентлагаас хамааралтай босоо тогтолцоо бүхий төрийн байгууллагуудын  дунд шатны  удирдлагын томилгоог орон нутгийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл яригдаж парламентын гишүүдийн  дэмжлэг аваад байгаа гэдгийг мэдээлэв.
    Түүнчлэн мал эмнэлгийн салбарт тулгамдсан төсөв, санхүү, хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, байрны хангамж, хүрэлцээтэй холбоотой асуудлуудыг шат дараатай шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг сайд мэдээллээ. Орон нутагт малын эмч нар дутагдалтай, шинэ төгссөн залуу мэргэжилтнүүд очиж ажилладаггүй, малын эмч нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх, анхан, дунд шатны нэгжүүдийн байр, лаборатори, машин техникийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа. Тиймээс 2017 оноос зарим аймгийн сумдад амжилттай туршсан “Нэг сум-Нэг мал эмнэлэг” санаачилгыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй “Цахим хоршоо” төслийн дэд төсөл хэлбэрээр 30 суманд нэмж хэрэгжүүлэхээр болоод байгааг сайд Ц.Идэрбат хэлэв.  
    Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг инфляцын түвшинтэй уялдуулан малын тарилгын үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн малын эмч нарын хийж гүйцэтгэсэн ажлыг хөлсийг цаг алдалгүй шилжүүлэх шаарлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Буман төл” мал эмнэлгийн захирал Мөнхцэцэг, Төв аймгийн мал эмнэлгийн байгуулллагуудыг төлөөлж Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Болдбаатар нар орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлыг танилцуулав.
    Сайд Ц.Идэрбат мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Монголын мал эмнэлгийн үндэсний холбоо хамтран ажиллах нь чухал, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудын ажил хэрэгч санал, шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    COP17 ХААЛТ: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

    2026-08-28, 20:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    13 цагийн өмнө

    Физикийн салбарын Нобелийн шагналыг одон орны физикийн нээлтэд олгоно

    13 цагийн өмнө

    3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортлох шатахууны гаалийн албан татварыг тэглэв

    13 цагийн өмнө

    2027 оны төсөв: Цалинг 10-20 хувь, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

    23 цагийн өмнө

    Ямааны годрон болон ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчинтэй холбогдуулан албаныханд үүрэг, чиглэл өглөө

    1 өдрийн өмнө

    Ш.Энхийн-Од NBA-ийн G лигт “Орландо Мэжик” багийн харьяа “Осеола Мэжик”-ийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ

    1 өдрийн өмнө

    Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн нээлтүүдэд хүртээнэ

    1 өдрийн өмнө

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    1 өдрийн өмнө

    Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 17 тэрбум төгрөгийн өр үүсээд байсны 7 тэрбумыг барагдуулаад байна

    1 өдрийн өмнө

    Ирэх онд Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв

    1 өдрийн өмнө

    Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

    2 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Отгон медалийг ОУХМ Б.Наранхишиг авч, Монголын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

    2 өдрийн өмнө

    ХХААХҮЯ: Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээр тогтоосон

    2 өдрийн өмнө

    Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

    3 өдрийн өмнө

    "Айчи-Нагояа 2026": Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүч үзсэн Б.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ

    3 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    4 өдрийн өмнө

    Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

    4 өдрийн өмнө

    G7-гийн орнууд стратегийн нөөцөөсөө газрын тос, түлш гаргана

    4 өдрийн өмнө

    "Айчи-Нагояа 2026": А.Адьяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ

    5 өдрийн өмнө

    САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

    3 долоо хоног

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    4 долоо хоног

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    4 долоо хоног

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    4 долоо хоног

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    4 долоо хоног

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    4 долоо хоног

    Трамп америкийн насанд хүрсэн иргэн бүрд 5000 доллар амлав

    3 долоо хоног

    Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

    3 долоо хоног

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    4 долоо хоног

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.