"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын жүдо бөхийн тамирчид дахин 2 медаль хүртлээ.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн +100кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.
Мөн жүдо бөхийн эмэгтэй +78кг жинд Амарсайханы Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ”Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтын эзэн бөгөөд Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо.
Ийнхүү Монголын баг тамирчдын медалийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.




0 сэтгэгдэл