"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүч үзсэн Б.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ.
53 кг-ын дүн:
1. Моэ Киёока (Япон)
2. Антим Антим (Энэтхэг)
3. Баянмөнхийн Отгонтуяа (Монгол)
3. Жин Жан (БНХАУ)
Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-д ОУХМ Г.Ганхуяг, ДАШТ болон Азийн наадмын мөнгөн медальт Дипак Пуниа нар хүрэл медалийн төлөө хүч сорьж, уг барилдаанд Энэтхэгийн тамирчин 2:1-ээр ялж, Азийн наадмын хошой медальтан болов.
Г.Ганхуягийн хувьд, энэ удаагийн Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, чөлөөт бөхийн төрөлд 5-р байраар тэмцээнийг дуусгаж байна.


0 сэтгэгдэл