Япон Улсад болсон “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын баг тамирчдын отгон медалийг Жюү Жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн -63 кг жинд өрсөлдсөн МУБИС-ийн БТС-ийн JUMP хөтөлбөрийн оюутан, “Арвижих Ган Инженеринг“ ХХК-ийн тамирчин ОУХМ Б.Наранхишиг хүртлээ.
Тэрбээр шөвгийн шатны барилдаанд Тайланд улсын Аксарапак Сиримак , Вьетнам улсын Нгуен Тхи Минь Вуонг нарыг ялж улмаар зооны аваргын төлөө Филиппин улсын Александриа Луз Энрикезтай хүч үзсэн юм.
Иүүнчлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Филиппин улсын Андреа Лоис Лао 2:0 онооны харьцаагаар ялж, Монгол Улсынхаа төрийн далбааг Азийн наадмын дэвжээнд мандууллаа.
Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн Азийн наадмаас 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.



0 сэтгэгдэл